in

Сөрөг сэтгэлгээнд гацах шалтгаан ба түүнээс гарах арга зам

Сөрөг сэтгэлгээнд гацах шалтгаан ба түүнээс гарах арга зам

Сөрөг бодлууд чамайг өөрийнхөө оюун санааны хоригдол болгож чадна. Хэрэв тэдгээр нь давтагддаг мөчлөг болж хувирвал чи гацсан мэт санагдана. Энэ нь баяр баясал, бүтээлч сэтгэлгээ, оюун ухааны тунгалаг байдлыг чинь хязгаарлана.

Гэхдээ энэ сэтгэлзүйн “Шоронгоос” гарах гарц бий. Юуны өмнө яагаад сөрөг бодлын давтамжид ордог болохоо ойлгох хэрэгтэй, дараа нь сэтгэлгээний хэв маягаа өөрчилснөөр оюун санаагаа хянах чадвараа эргүүлэн авч болно.

Яагаад бид сөрөг сэтгэлгээнд гацаад байна вэ?

Нэг шалтгаан нь бидний сөрөг сэтгэлгээ дадал болж, өнгөрсөн туршлага, итгэл үнэмшил дээр тулгуурлан хөгждөгтэй холбоотой.

Хүндхэн сорилттой тулгарах эсвэл бүтэлгүйтэх үед бид үүнийг гамшиг мэт хүлээж авах эсвэл өөрсдийгөө хангалтгүй гэж үзэх хандлагатай байдаг. Заримдаа ганц л алдаанаас болж өөрийгөө “Бүтэлгүй нэгэн” хэмээн тодорхойлж, амьдралаа бүхэлд нь нэг сөрөг үйл явдлаар дүгнэх нь бий. Энэ нь бодит байдлыг гажуудуулж, сөрөг мэдрэмжийг нэмэгдүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг.

Мөн бидний сөрөг сэтгэлгээний мөчлөгт гацахад нөлөөлдөг дараах шалтгаанууд бий:

  • Асуудал хайх дадал: Стресс, түгшүүртэй үед бүх зүйл буруугаар эргэх мэт санагдаж, зөвхөн сөрөг зүйлсийг анзаарч, гарц хайхаа больдог.
  • “Бүх зүйл эсвэл юу ч биш” сэтгэлгээ: Хэрэв ямар нэг зүйл төгс биш байвал огт бүтэлгүйтсэн мэт бодож, бодит бус хүлээлт үүсгэснээр урам хугарах нь амархан.
  • Хэтрүүлэн дүгнэх: Багахан асуудлыг дэвэргэж, хамгийн муу үр дагаврыг төсөөлөх зуршилтай байх.
  • Сөрөг ерөнхийлөл: Өмнөх муу туршлагадаа тулгуурлан бүх нөхцөл байдлыг урьдчилан дүгнэх, нэг алдааг бүх амьдралд хамаатуулан үзэх.
  • Сэтгэл хөдлөлөөр сэтгэх: Тухайн үедээ мэдэрсэн сөрөг мэдрэмж дээр тулгуурлан бодлоо үнэн гэж итгэх, тэдгээрийг эргэцүүлэн бодохгүй байх.

Сөрөг сэтгэлгээнээс хэрхэн ангижрах вэ?

Сөрөг бодлуудад хэт их автсан үед тэдгээр нь сэтгэлзүй, бие махбод, харилцаанд хүртэл сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Гэвч тэдгээрийг бүрэн арилгах боломжгүй юм шиг санагдавч, хянаж сурах нь чухал. Хэрэв чи сэтгэлгээний эрүүл бус хэв маягаас ангижирч чадвал амьдрал илүү өнгөлөг, илүү боломжтой санагдах болно. Үүний тулд дараах алхмуудыг хийж болно.

1. Сөрөг бодлуудаа таньж, өөрчлөх

Юун түрүүнд өөрийгөө хянаж, сөрөг бодолдоо хэзээ автдагаа анзаар. Өөрийгөө буруутгах эсвэл айдас, эргэлзээ төрүүлэх бодлуудад ороод байгаа эсэхээ ажигла. Өөрийгөө буруутгах хэрэггүй, харин ч сонирхон судалж, бодлынхаа урсгал, давтамжийг анзаар.

Мөн өөрийгөө хэрхэн дүгнэж байгаагаа ажигла. Жишээлбэл, “Би хэзээ ч амжилтад хүрч чадахгүй” гэж бодож байвал үүнийг илүү бодитой, эерэг үгээр солихыг хичээ. Жишээ нь: “Би өмнө нь олон сорилтыг даван туулж байсан, энэ удаа ч гэсэн чадна.”

Хамгийн үр дүнтэй арга бол сөрөг бодлоо эерэг өгүүлбэрээр орлуулж өөртөө давтан хэлэх явдал юм. Үүнийг дуугаар хэлэх эсвэл тэмдэглэж бичих нь итгэхэд тусална.

2. Асуудал биш, шийдэл дээр төвлөрөх

Санаа зовох үедээ асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд шийдэл хай. Өөрөөсөө “Энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?”, “Ямар арга замууд байж болох вэ?” гэж асуу.

Эхэндээ энэ дадал төвөгтэй санагдаж магадгүй ч, тогтмол дадлага хийснээр сөрөг сэтгэлгээнээс аажмаар ангижрах болно.

3. Өөрийгөө хязгаарлаж буй зүйлсийг тодорхойлох

Сөрөг бодлын мөчлөгөөс гарахын тулд юу чамайг ингэж сэтгэхэд хүргэж байгааг ойлгох хэрэгтэй.

Энэ нь чамд суусан хязгаарлагдмал итгэл үнэмшил байж болно. Өөрөөсөө асуугаарай: “Миний бодож буй зүйлд нотолгоо бий юу?” Илүү бодитой, эерэг өнцгөөс нөхцөл байдлыг харахыг оролдоорой.

Мөн өөртөө хор уршигтай зуршлуудаа анзаар. Санаа зовох үедээ байнга сошиал медиа шалгах, стрессээ хоолоор дарж идэх гэх мэт дадлууд байгаа юу? Хэрэв тийм бол эдгээрийг өөрт тустай дадал зуршлуудаар солих нь чухал.

4. Одоо цагтаа төвлөрөх

Өнгөрсөнд харамсах, ирээдүйгээс айх үед сөрөг бодол улам нэмэгддэг. Харин одоо цагтаа төвлөрч, энгийн зүйлсээс баяр баяслыг мэдэрч сурах нь чухал.

Өөрийгөө дэмий зовоож буй бодлуудаа эргэлзээтэй харьцаж, өөрийгөө урамшуулсан дотоод яриа үүсгээрэй. Өөрийгөө болон бусдыг уучлахыг хичээ.

5. Сөрөг нөлөөг хязгаарлах

Сөрөг мэдээллээс татгалзах нь чухал. Сошиал медиа хэрэглэх хугацаагаа багасгах, сэтгэл санааг чинь доош татдаг хүмүүсээс зайгаа барих нь чамд эерэг сэтгэлгээтэй болох боломжийг олгоно.

Илүү бүтээлч, эрүүл дадлуудыг оролдож үзээрэй. Жишээлбэл, урам зориг өгөх ном унших, мотивацтай подкаст сонсох, эерэг хандлагатай хүмүүстэй цаг өнгөрөөх нь тус болно.

6. Уян хатан байдлаа хөгжүүлэх

Амьдрал байнга өөрчлөгддөг тул өөрийгөө дасан зохицох чадвартай болгох хэрэгтэй. Шинэ зүйл турш, өөр хобби эхлүүл, өөр соёлтой танилц, өөр өнцгөөс харахыг хичээ.

Уян хатан сэтгэлгээ хөгжүүлснээр сөрөг бодлын мөчлөгт орохоос зайлсхийж чадна. Өөрийгөө өөрчилж чадна гэдэгтээ итгэ – чи өөрийнхөө бодлын эзэн нь юм!

brodude.ru

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

Al-Nassr 3-0 Al-Fayha: Дюран анхны гоолоо дубль болгон тэмдэглэж, Роналду мөн гоолдлоо

Al-Nassr 3-0 Al-Fayha: Дюран анхны гоолоо дубль болгон тэмдэглэж, Роналду мөн гоолдлоо

Шинэ байснаасаа илүү үнэд хүрсэн 10 автомашин

Шинэ байснаасаа илүү үнэд хүрсэн 10 автомашин