Румын болон Косовогийн багууд УЕФА-гаас сахилгын ажиллагаа эхлүүлсний дараа хариуцлага хүлээх болж байна. Энэ нь Баасан гарагт Бухарест хотод болсон Үндэстнүүдийн лигийн тоглолт зогссонтой холбоотой.
Тоглолт 0:0 харьцаатай байх үед Косовогийн тоглогчид талбайг орхисон бөгөөд үзэгчид “Серби” хэмээн хашгирсан гэж үзсэн байна. Тоглолтыг эхэндээ түр зогсоосон ч нэг цагийн дараа Косовогийн тоглогчид талбайд буцаж ирээгүй тул тоглолтыг бүрмөсөн зогсоосон байна.
Косовогийн хөлбөмбөгийн холбоо (FFK) Румын үзэгчдийг “хариуцлагагүй, ялгаварлан гадуурхах үйлдэл” гаргасан хэмээн буруутгаж, тоглогчид талбайг орхисны шалтгааныг “аюулгүй байдал болон нэр төргүй байдал алдагдсан” гэж тайлбарлалаа.
Харин Румын хөлбөмбөгийн холбоо (FRF) тоглолтын үеэр “ялгаварлан гадуурхсан уриа лоозон байхгүй” байсан гэж мэдэгдэж, Косовогийн талын талбайг орхих шийдвэрийг “харамсалтай” бөгөөд “урьдаас төлөвлөсөн” үйлдэл гэж нэрлэв.
Косовогийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Агим Адеми шударга ёсыг тогтоохын тулд Спортын Арбитрын Шүүх хүртэл тэмцэнэ гэдгээ амлалаа.
Тэрбээр хөлбөмбөг нь шударга тоглолт, эв нэгдлийг дэмжих ёстой болохоос бус өдөөн хатгалга, ялгаварлан гадуурхлын индэр болох ёсгүй гэж мэдэгдсэн байна.
УЕФА мэдэгдэлдээ “аль аль холбооны эсрэг сахилгын ажиллагаа эхлүүлсэн” гэж дурджээ.
Удирдах байгууллага цааш нь: “Эдгээр ажиллагааны талаар нэмэлт мэдээллийг цаг тухайд нь өгөх болно” гэж нэмж дурдсан байна
Румын шигшээ багийн дасгалжуулагч Мирча Луческу өнгөрсөн шөнө Бухарест хотод болсон үймээний дараа Косовогийн багийн ажилтнууд болон тоглогчдыг “ичгүүртэй” хэмээн хашгирчээ.
Emanuel Roşu on X (formerly Twitter): “Romania manager Mircea Lucescu shouting “Disgraceful” towards Kosovo’s staff and players after the circus scenes in Bucharest last night. pic.twitter.com/KJh3tld8R2 / X”
Romania manager Mircea Lucescu shouting “Disgraceful” towards Kosovo’s staff and players after the circus scenes in Bucharest last night. pic.twitter.com/KJh3tld8R2
Өнгөрсөн жил Румын болон Косовогийн хооронд болсон Евро 2024-ийн эрхийн төлөөх тоглолтын үеэр үзэгчид “Косово бол Серби” гэсэн баннер дэлгэж, Сербийг дэмжсэн уриа хашгирснаас үүдэн УЕФА Румын хөлбөмбөгийн холбоонд (FRF) торгууль ногдуулжээ.
Мөн Косово 9-р сард хоёр багийн хооронд болсон Үндэстнүүдийн лигийн тоглолтын үеэр саад учруулсан үйлдлээс болж торгуулсан байна. Үүнд үзэгчид галын утаа шидэх, талбайд орж ирэх, мөн Румыны төрийн дууллын үеэр исгэрэх зэрэг үйлдэл багтжээ.
Косово дөрвөн тоглолтын дараа хэсэгтээ Румынаас гурван оноогоор хоцорч байна.
2008 оны 2-р сард Косово олон жилийн туршид Серби болон Албан гаралтай оршин суугчдын хоорондын зөрчилтэй харилцааны дараа Сербиэс тусгаар тогтнолоо зарласан.
Косовогийн тусгаар тогтнолыг 100 орон хүлээн зөвшөөрсөн боловч Румын болон Серби хүлээн зөвшөөрөөгүй байна.
Серби болон Косовог УЕФА болон ФИФА-гийн тэмцээнүүдэд үргэлж тусад нь байлгадаг.
https://www.101greatgoals.com/football/internationals/uefa-open-disciplinary-proceedings-against-romania-and-kosovo-after-abandoned-game/
The president of the Football Federation of Kosovo, Agim Ademi, has promised that he will fight for justice all the way to the Court of Arbitration for Sport.
— Kosovo Football 🇽🇰 (@FootballKosovo) November 16, 2024
He stated that football should promote fair play and unity, not serve as a platform for provocations and discrimination. pic.twitter.com/X2WioPLI99