Хөнгөн хүнд жингийн экс аварга Алекс Перейра X платформ дахь маргаантай жиргээг өөр хүн хуурч нийтэлсэн гэж мэдэгдлээ. Уг жиргээнд тэрээр “дахиж тулалдахгүй байх талаар бодож эхэлсэн” бөгөөд “сонссон зүйлс UFC-д итгэх итгэлийг минь алдууллаа” хэмээн бичсэн байв.
:format(webp):no_upscale()/cdn.vox-cdn.com/uploads/chorus_asset/file/25986033/Screen_Shot_2025_05_07_at_3.49.34_PM.png)
Харин Перейра Инстаграм хуудсаараа дамжуулан тайлбар хийж, “Би огт мэдээгүй, намайг хакердсан байна. UFC-тай маань харилцаа маш сайн байгаа. Зарим хүмүүс санаатайгаар муу зүйл хийдэг” хэмээн хэлсэн юм.
Тэрээр гуравдугаар сард Магомед Анкалаевт ялагдаж, 205 фунтын бүсээ алдсанаас хойш тулалдаагүй байгаа ч дахин тулалдах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлсэн. Анкалаев ч энэ санааг дэмжсэн бололтой.
mmafighting.com