in

Аллен Айверсоны түүхэн MVP улирал (2000-01)

Аллен Айверсоны түүхэн MVP улирал (2000-01)

24 жилийн өмнө өнөөдөр буюу 2001 оны тавдугаар сарын 15-нд Аллен Айверсон NBA-ийн 2000-01 оны улирлын “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор тодорч, 183 см өндөр, 75 кг жинтэйгээр лигийн түүхэн дэх хамгийн намхан, хамгийн хөнгөн жингийн MVP болж байлаа.

Тухайн улирал зөвхөн Айверсоны хувьд төдийгүй NBA-ийн хувьд ч мартагдашгүй түүхийн хуудас байв. 183 см өндөртэй тэрээр хүний санаанд багтамгүй ачааг үүрч, багийнхаа тэргүүн эгнээнд зүтгэж, гайхалтай тоглолтоор үзэгчдийг бишрүүлж, улирлын турш үнэ цэнтэй тоглогч гэдгээ илтгэн харуулсан юм.

Айверсон улирлын эхнээс л зогсоогдошгүй байлаа. Тэрээр дунджаар 31.1 оноо авч, онооны лидер болж, үүн дээр 4.6 оновчтой дамжуулалт, 3.8 самбар, 2.5 бөмбөг таслалт зэрэг үзүүлэлттэй. Бүх тоглолтод 40.8 минутыг тасралтгүй талбайд өнгөрүүлсэн нь түүний тэсвэр хатуужлыг харуулна.

Эдгээр тоонууд хоосон хөөцөлдөөн байгаагүй. Айверсоны удирдлагаар Филадельфи 76ерс 56 хожил, 26 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж, №1 суудлыг эзэлсэн юм.

Түүний багт хоёр дахь супер од байхгүй байсан ч Айверсон багийнхнаа өөрийн тэмүүлэл, сэтгэлийн тэнхээгээр хөтөлж, багийг плейоффоор дамжуулан финалд хүргэж чадсан. Тэр дундаа Лос Анжелес Лэйкерсийн эсрэг финалын нэгдүгээр тоглолтод 48 оноо авч, нэмэлт цагт шийдвэрлэх шидэлтийн дараа Тайрон Люгийн дээгүүр алхаж өнгөрсөн нь NBA-ийн түүхэнд мөнхөрсөн домогт агшин болсон юм.

Хэдий Филадельфи финалд таван тоглолтын дараа ялагдсан ч, тухайн үед оргил үедээ байсан Шакил О’Нил, Коби Брайант нарын эсрэг үзүүлсэн Айверсоны сэтгэл хөдөлгөм тоглолтууд түүнийг NBA-ийн домог болгосон.

Тэрээр NBA-ийн түүхэн дэх хамгийн намхан MVP болсон бөгөөд зоригтой дайрдаг, алдартай финтүүд, хэзээ ч бууж өгдөггүй зан чанараараа сагсан бөмбөгийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болон хувирсан.

Тоон үзүүлэлтээс цааш, Айверсон соёлын түвшинд ч их нөлөө үзүүлсэн. Сүлжсэн үс, шивээс, дүр төрх, өөртөө үнэнч байдлаараа тэрээр шинэ үеийн тоглогчдыг урамшуулж, сагсан бөмбөгийн хэв маягийг дахин тодорхойлсон билээ.

opencourt-basketball.com

What do you think?

Кассет, Bluetooth хосолсон шинэ үеийн бүүмбокс /магнетфон/ худалдаанд гарлаа

Кассет, Bluetooth хосолсон шинэ үеийн бүүмбокс /магнетфон/ худалдаанд гарлаа

Энэхүү хувьсал авчрах батарейн технологи 2026 онд нэвтэрнэ

Энэхүү хувьсал авчрах батарейн технологи 2026 онд нэвтэрнэ