Алдарт жүжигчин Ал Пачино, Кэйти Холмс нарын тоглосон мафийн сэдэвтэй сэтгэлзүйн драм “Captivated” кино энэ сард багтан Ром хотод зураг авалтаа эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү бүтээл нь Жон Пол Гетти III-гийн 1973 оны олны анхаарлыг татсан хулгайлагдсан хэрэгт шинэ өнцгөөс хандсан бөгөөд Ридли Скоттын “All the Money in the World” кинотой харьцуулахад өөр дүр зураг үзүүлэхээр зорьжээ.
Киноны найруулагчаар “A Guide to Recognizing Your Saints”, “Riff Raff” бүтээлүүдээрээ танигдсан Дито Монтиел ажиллаж байна. Captivated нь Гетти III-гийн хулгайлагдсан хэрэг болон Калабрийн мафийн толгойлогч Саро Маммолити (өндөр настай дүрийг Ал Пачино бүтээнэ) ба түүний ээж Гэйл Гетти (Кэйти Холмс бүтээнэ) нарын хоорондын санаанд оромгүй холбоог хөндөнө.
Киноны танилцуулгад “Хоёр өөр ертөнцөөс ирсэн хоёр сэтгэл, амьдралыг нь үүрд өөрчилсөн нэг эмгэнэлт үйл явдлаар холбогдоно” хэмээн тодорхойлжээ. “Сэтгэлзүйн дарамт, дотоод хүслээр дүүрэн тэдний харилцаа бол Геттигийн хулгайлагдсан хэрэгт өөр нэг гүн давхарга нэмсэн сэтгэл татам шатрын тоглоом юм FF.”
Иерволиногийн төлөөлөгчийн мэдээлснээр, Саро Маммолитигийн залуу дүрд тоглох байсан Тоби Кеббел уг төслөөс гарсан бол Мидоу Уолкер болон Дермот Малруни нар одоогоор нэр нь тодорхойгүй дүрүүдэд тоглохоор хэлэлцэж буй аж.
Андреа Иерволино, саяхан өөрийн продакшн The Andrea Iervolino Company-г байгуулсан бөгөөд өмнөх хамтрагч Моника Бакардигаас албан ёсоор салсан. Тэрээр мэдэгдэлдээ:
“Ийм хүчирхэг өгүүлэмжтэй, чадварлаг жүжигчидтэй, найруулагчийн тодорхой, хувийн уран сайхны үзэл баримтлалтай төсөлд оролцож буйдаа бид баяртай байна.”
Мөн тэр нэмж хэлэхдээ:
“Үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг Италид хийх нь бидний хувьд бахархал. Энэ нь манай улсыг болон түүний авьяастнуудыг дахин нэг удаа дэлхийн түвшинд харуулах боломж юм.”
Киноны продюсингийг Volition Media Partners болон Италийн хэсгийг хариуцаж буй Andrea Iervolino Company хамтран гүйцэтгэж байна.
Тус киноны продюсеруудын нэг бол Саро Маммолитигийн зээ хүү жүжигчин Майкл Маммолити бөгөөд тэрээр 2017 онд Variety-д өгсөн ярилцлагадаа “All the Money in the World” кинонд тэдний гэр бүлийг гуйвуулан дүрсэлсэнд бухимдсан учир өөрийн өнцгөөс үнэн түүхийг дэлгэх төсөл дээр олон жилийн турш ажиллаж ирсэн тухайгаа дурдсан юм.
variety.com