in ,

Аморим: Европын лигт түрүүлэх нь Манчестер Юнайтедын ирээдүйг босгоход чухал түлхэц болно

Рубен Аморимын үзэж буйгаар, хэрэв Манчестер Юнайтед Европын лигт түрүүлж чадвал клубийн талаархи олон нийтийн хандлага огт өөр болох аж.

Аморим: Европын лигт түрүүлэх нь Манчестер Юнайтедын ирээдүйг босгоход чухал түлхэц болно

Манчестер Юнайтед Европын лигийн шигшээ тоглолтод ялалт байгуулж чадвал клуб рүү хандсан олны хандлага огт өөр болно гэж Рубен Аморим үзэж байна.

Эрик тен Хагаас удирдлагыг нь хүлээн авсан Аморим улирлын дийлэнх хэсэгт багийг удирдсан ч, Премьер лигийн түүхэндээ хамгийн муу улирлын ард гаран, хүснэгтэд 14-өөс дээш байрт бичигдэх боломжгүй үлдээд байгаа.

Гэхдээ Тоттенхэмийг Бильбаод буулган авч чадвал энэ улирлын сүүлийн том боломжийг ашиглаж, багтаа том цом авчраад зогсохгүй дараа улирлын Аваргуудын лигийн эрхээ авч, улирлыг аврах боломжтой.

Европын дээд түвшний тэмцээнд эргэн оролцох нь зөвхөн санхүүгийн том хөшүүрэг болохгүй, багт нэгдэхийг сонирхож буй шилдэг тоглогчдын хувьд ч нэмэлт сэдэл болох юм.

Гэсэн ч түүний үзэж буйгаар Европын лигт түрүүлэх хамгийн том ач холбогдол нь гаднаас клубийг хэрхэн харж байгаа үнэлгээ, дотогшоо клубийн уур амьсгалыг өөрчилнө гэдэгт оршино.

“Хүмүүс бидний багийг өөр нүдээр харах болно. Энэ ялалт бидэнд ирээдүйг босгоход хэрэгтэй суурь, итгэл өгч чадна,” хэмээн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр тэр хэллээ.

“Манай клуб Аваргуудын лиггүй ч орлого олж чаддаг. Юнайтед бол маш том баг. Гэхдээ ялалт гэдэг мэдрэмж бидэнд шаардлагатай хүч, сэтгэлзүйн эрчийг өгч чаддаг.”

Хэдийгээр Юнайтед энэ улиралд Премьер лигт тогтворгүй, урам хугалсан тоглолт үзүүлсэн ч Аморим фенүүдийн хүчтэй дэмжлэгийг авч байгаа бөгөөд клубийн удирдлагууд ч түүнд итгэл үзүүлж байгаа бололтой.

“Яагаад тань дээр дарамт байхгүй байгаа юм бол?” гэсэн асуултад тэр:

“Зарим дасгалжуулагч хэдхэн тоглолт хожигдоход л халагдаж байна… энэ бол үнэндээ тайлбарлахад хэцүү зүйл.
Магадгүй хүмүүс бидний юу хийх гэж оролдож байгааг ойлгож байгаа. Зарим үед би өөрийнхөө оронд клубийн ирээдүйг илүү чухалчилж бодож байгааг ч анзаарсан байх.
Тэр тусмаа удирдлагууд нөхцөл байдал хэчнээн төвөгтэй байгааг маш сайн ойлгож байгаа.”

Гэхдээ тэр өөрөө ч энэ улиралд багийн хэмжээнд үүссэн олон асуудлыг ганц цомоор нөхөх аргагүйг хүлээн зөвшөөрч байна.

“Бид өөрчлөх ёстой зүйл маш их байна,” хэмээн тэр нэмж хэлээд:

“Кэррингтонд долоо хоногийн турш юу хийдэг, элсүүлэлтийн бодлого, академийн систем — бүгдийг дахин харах шаардлагатай.
Нэг зүйл дээр анхаараад, цом хүртлээ гээд бүх асуудал шийдэгдчихгүй”
хэмээн дүгнэв.

What do you think?

Sony Pictures Animation компанийн ерөнхийлөгчөөр Дамьен де Фробервиль томилогдлоо

Sony Pictures Animation компанийн ерөнхийлөгчөөр Дамьен де Фробервиль томилогдлоо