in

Анаболик стеройд удаан хугацаагаар хэрэглэхэд хүний биед үүсгэх өөрчлөлтүүд

Анаболик стеройд их тунгаар хэрэглээд гоё болж, өөх хайлж, булчинтай болж магадгүй юм. Xажуугаар их нь дасгал хийж байгаа, сахилга баттай хичээллэж байгаа хувь хүний сонголтыг хүндлэх ёстой. Гэхдээ энэ нь эрүүл мэнд талаасаа сайн уу гэвэл үгүй тул хэрэглэх гэж буй хүмүүс доорхыг нэг уншаарай. Анаболик стеройд удаан хугацаагаар хэрэглэх нь хүний биед үүсгэх өөрчлөлтүүдээс ТОВЧООР дурдвал:

1. Зүрх судасны талаас:

-Зүрхний үйл ажиллагаа ба бүтцийн өөрчлөлтөнд хүргэнэ. Зүрхний булчин хэт томорч улмаар алсдаа хэм алдах зүрх гэнэт зогсох эрсдэлд хүргэнэ. 

-Цусны даралт архагаар өндөрсөж, мөн судас хатуурах үндэс болдог. Зүрхний нас баралт үүсгэх том суурь тавигдаж байгаа явдал.

2. Дотоод шүүрэл ба нөхөн үржихүйн талаас: 

– Эрчүүдэд бие өөрөө тестостерон ялгаруулах чадварыг дарангуйлснаар төмсөг хатингаршина. 

– Улмаар үргүйдэлд хүргэнэ.

-Эмэгтэйчүүдэд дааврын тэнцвэргүйжилт бий болгоно.  

3. Элэг

– Элгийг маш ихээр архагаар гэмтээнэ. Хуучин цагийн олон тамирчид, бодибилдингчид элэгээ солиулж эсвэл элэгний циррозоор нас барж байсны учир энэ. 

-Цөсний зогсонгошил үүсгэнэ. 

4. Яс булчингийн тогтолцоо

-Өсвөр насанд хэрэглэвэл өсөлтийг зогсооно.

-Шөрмөсний бат бөх байдлыг алдагдуулснаар зөөлөн эдийн гэмтэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

-Архагаар ясны сийрэгжилтэд хүргэх магадлалтай. (Хэрэглэж эхлэх үед бол өөр)

5. Бөөр

-Бөөрний түүдгэнцрийн хатуурал. (Анаболик стеройд бөөрөнд гэмтэл үүсгэдэг талаар сүүлийн үед ихээр бичих болсон)

6. Мэдрэл ба зан төлөв

-Анаболик стеройдын хэрэглээ нь зан төлвийн өөрчлөлт үүсгэх бөгөөд ууртай, уцаартай болгохын зэрэгцээ огцом зан авир гаргахад хүргэдэг. Үүнийг ямар сайндаа Roid Rage буюу Стеройдын хилэн гэж Англи хэл дээр дүрсэлдэг.  

Хэрэглээгээ зогсоовол withdrawal symptoms буюу татгалзлын шинж тэмдгүүд хурцаар илрэх бөгөөд гүн сэтгэл гутралд орох, амиа хорлох бодол орж ирэх, ядарч туйлдах, дуршил буурах зэрэг олон шинж хүчтэй илэрдэг.

Энэ бүхнийг та бүхэн бас бодолцож үзээрэй.

What do you think?

Leave a Reply