in

Арктикаас үүдэх метаны аюул

Арктикаас үүдэх метаны аюул

Мөсөөр хучигдсан байгалиараа алдартай Арктик бүс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас түргэн өөрчлөгдөж байна. Температур нэмэгдэхийн хэрээр метаны ялгаралт чимээгүй боловч хүчтэй аюул бий болж байна. Нүүрстөрөгчийн давхар ислээс ялгаатай нь метаны тухай тэр бүр яригддаггүй ч дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө нь маш ноцтой.

Nature сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаанд Арктикийн метаны ялгарлыг онцолж, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг улам хурдасгах гинжин урвалыг үүсгэж болзошгүйг анхааруулжээ.

Метан яагаад илүү хүчтэй нөлөөтэй вэ?

Метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс 30 дахин их дулаан барьдаг хүчтэй хүлэмжийн хий. Колорадо-Боулдерын их сургуулийн уур амьсгал судлаач Линсдей Лангийн хэлснээр, сүүлийн үед атмосфер дахь метаны хэмжээ эрчимтэй өсч байгаа нь байгалийн шалтгаантай, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч буйг харуулж байна.

Арктикийн намаг тэлж, эртний бичил биетнүүд сэргэж байна

Судалгаагаар мөнх цэвдэгийн хайлалт Арктикийн намаг газрыг 25 хувиар нэмэгдүүлсэн нь бичил биетнүүдийг идэвхжүүлж, метаны ялгаруулалтыг огцом өсгөж байгааг тогтоожээ. Эдгээр архея бичил биетнүүд нь дэлхийн нийт метаны бараг талыг ялгаруулж байгаа аж.

Гинжин урвалын аюул

Мөнх цэвдэг хайлснаар нүүрстөрөгч агаарт гарна. Энэ нь дулаарлыг нэмэгдүүлж, улмаар улам олон мөнх цэвдэг хайлах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ гинжин урвал 2007 оноос хойш эрчимжиж байгаа нь судалгаагаар батлагджээ.

Метан задарлыг дутуу үнэлснээр бодит хэмжээ өндөр байж болзошгүй

Агаар мандал дахь метаныг задлах үүрэгтэй гидроксил радикалууд (OH) сүүлийн 40 жилд 10 хувиар нэмэгдсэн ч хэмжихэд хэцүү учраас өмнө нь тогтвортой гэж үздэг байжээ. Гэтэл үнэндээ метан задарч байгаа хэмжээг дутуу үнэлж ирсэн нь бодит ялгаруулалт илүү өндөр байсныг илтгэж байна.

“Цаг хугацаа бидний талд биш байна”

Арктикийн хөрсөн дор одоогийн агаар мандал дахь нүүрстөрөгчөөс хоёр дахин их хэмжээний нүүрстөрөгч агуулагдаж байгаа. Хэрвээ дулаарал үргэлжилсээр байвал энэ бүх нүүрстөрөгч агаарт гарч, нөхцөл байдлыг эргэж барагдашгүй болгох эрсдэлтэй.

Судалгааг ахалсан Лангийн хэлснээр, “Бидний хяналтанд байгаа бүх хүлэмжийн хийг яаралтай бууруулах хэрэгтэй. Энэ гинжин урвалыг хэтрэх цэгтээ хүрэхээс өмнө зогсоох ёстой” гэжээ.

What do you think?

Арне Слот: Александр-Арнолд явсны дараа ч сандарсан зүйл алга, наймааны талаар олон нийтийн өмнө ярихгүй

Арне Слот: Александр-Арнолд явсны дараа ч сандарсан зүйл алга, наймааны талаар олон нийтийн өмнө ярихгүй

Арсеналын хувьд Хаверц бэртлээс эргэн ирэх боломжтой ч гол тоглогчид Ньюкаслын эсрэг тоглолтод эргэлзээтэй байна

Арсеналын хувьд Хаверц бэртлээс эргэн ирэх боломжтой ч гол тоглогчид Ньюкаслын эсрэг тоглолтод эргэлзээтэй байна