in ,

Артета: “Арсенал”-д цом авчрахын төлөө амь насаа зориулахад ч бэлэн байна

“Арсенал” тав дахь улирал дараалан цомгүй улирлыг дуусгах ч ирэх улиралд дахин Аваргуудын лигт өрсөлдөнө.

Артета: “Арсенал”-д цом авчрахын төлөө амь насаа зориулахад ч бэлэн байна

Ирэх улиралд Аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулсны дараа “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Микель Артета багтаа цом авчрахын төлөө “амь насаа зориулахад ч бэлэн” гэдгээ илэрхийллээ.

“Их буучид” Премьер лигийн гуравдугаарт бичигдэж буй “Ньюкасл Юнайтед”-ыг 1-0-ээр хожсоноор хоёрдугаар байраа бараг баталгаажуулж, Аваргуудын лигт эргэн оролцохоор болсон. Тэд эхний хагасд давамгай байж чадаагүй ч хоёрдугаар хагас эхлэхтэй зэрэгцэн Деклан Райс алсын гайхалтай цохилтоор ялалтыг авчирсан юм.

Гэвч улирал даяар “Арсенал” цомд ойртож чадалгүй хоцорсон. Лигт “Ливерпүүл” түрүүлсэн бол EFL цом болон Аваргуудын лигийн хагас шигшээд “Ньюкасл”, “ПСЖ” багуудад хожигдсоноор дараалан тав дахь улиралдаа ямар ч цомгүй улирлыг дуусгаж байна.

Артета хэвлэлийн бага хурлын үеэр:

“Ливерпүүл цомтой — бид цомгүй. Энэ нь биднийг сэтгэл дундуур, урам хугарсан байдалд оруулж байна. Гэхдээ бид зөв чигт явж байгаа гэж бодож байна. Миний амлаж чадах зүйл гэвэл би өөрийн бүхнээ зориулахад бэлэн. Цомын төлөө би бүх хүчээ дайчлах болно. Мөн энд байгаа хүн бүрээс хамгийн сайныг гаргаж авахын төлөө тэмцэнэ” хэмээв.

“Эмирэйтс” цэнгэлдэх хүрээлэнд энэ улирлын сүүлчийн гэрийн тоглолтоо хийсний дараа тэрбээр хөгжөөн дэмжигчидтэй хуваалцсан үгэндээ ирээдүйд улам их зүйл ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ улиралд “Реал Мадрид”-ыг хожсон мартагдашгүй шөвгийн наймын тоглолтыг онцлон дурдсан байна.

“Бидэнд мөрөөдөл байсан. Тэр нь энэ долоо хоногт томоохон цомыг авчирч өгөх явдал байлаа. Гэвч олон хүчин зүйлсээс шалтгаалан бид хүрч чадсангүй. Гэсэн ч мөрөөдлөө алдалгүй, ирэх улиралд илүү эерэг хандлага, урам зоригтойгоор эргэн тэмүүлэх хэрэгтэй.
Энэ цэнгэлдэхэд бид өөрсдийн шинэ түүхийг эхлүүлж байна. Энэ улирал бол эхлэл байлаа. Удаах нь илүү хүнд байх ч илүү их зүйл ирнэ. Бидэнд авьяас байна.”

Мөн тэрбээр баг нь ирэх долоо хоногт “Саутгемптон”-тай тоглосны дараа амралтаа авахыг дурдаад:

“Бид улирлаа дуусгаад амралт авна. Энэ байрлалд очсон ямар ч клуб биднийх шиг цэгцтэй ирээдүйг мөрөөдөх байсан” хэмээн онцолжээ.

Хэрвээ “Манчестер Сити” мягмар гарагт “Борнмут”-тай хийсэн тоглолтдоо оноо алдах юм бол “Арсенал” гурав дахь улирал дараалан Премьер лигийн дэд байрт финишлэх нь тодорхой болно.

What do you think?

Арсеналд ялагдсаны дараа Хау Исакын биеийн байдлын талаар тодорхой хэлж чадсангүй

Арсеналд ялагдсаны дараа Хау Исакын биеийн байдлын талаар тодорхой хэлж чадсангүй

“Үргэлж л шатрын тоглоом шиг байдаг байсан” гэж 2014 оны аварга Дэнни Грийн дасгалжуулагч Грегг Поповичийн суут ухааныг дурслаа

“Үргэлж л шатрын тоглоом шиг байдаг байсан” гэж 2014 оны аварга Дэнни Грийн дасгалжуулагч Грегг Поповичийн суут ухааныг дурслаа