in

Бен Аффлек: Латин бүсгүйчүүд надад үргэлж таалагддаг

Бен Аффлек: Латин бүсгүйчүүд надад үргэлж таалагддаг

Жүжигчин Бен Аффлек саяхан нэгэн сэтгүүлчийн “Танд латин гаралтай бүсгүйчүүд таалагддаг уу?” гэсэн асуултад “Тийм ээ, мэдээж хэрэг” хэмээн хариулжээ. Энэ хариулт нь түүний саяхан салсан гэргий, латин поп соёлын од Женнифер Лопестэй холбоотой асуултад өгсөн анхны тайлбар байв.

Аффлек Лос Анжелес хотын Уэст Холливүүд дэх Lavo ресторанд оройн зоог барьж явах үеэр папарацци сэтгүүлч түүнээс испаниар: “Холливүүдийн хамгийн тачаангуй ганц бие эр болсондоо ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж асуухад тэр инээмсэглэн “Muy bien” буюу “Маш сайн” гэж хариулсан байна.

Үүний дараа “Танд латин бүсгүйчүүд одоо ч таалагддаг уу?” хэмээн асуухад Аффлек “Тийм ээ, мэдээж хэрэг” хэмээн товч бөгөөд тод хариулжээ. Энэхүү асуулт нь түүний Женнифер Лопестэй саяхан болсон салалттай холботой байж болзошгүй юм. Аффлек залуудаа Мексикт телевизийн цувралд тоглох үеэрээ испани хэл сурсан гэж TMZ мэдээлжээ.

2023 оны дөрөвдүгээр сард тэрбээр Air хэмээх спортын сэдэвт намтарчилсан киноны сурталчилгааны үеэр испаниар ярьж буй бичлэгээрээ цахим ертөнцөд олны анхааралд өртөж байв. Радио ярилцлагын үеэр Аффлек:

“Энэ кино Майкл Жорданы тухай биш. Тэр кинонд огт гардаггүй. Түүнийг тоглохоор хэн нэгнийг сонговол үзэгчид итгэхгүй. ‘Энэ бол худлаа. Энэ кино итгэл төрүүлэхгүй байна’ гэж бодно. Тэгээд л киноны бүх утга алга болно” хэмээн испаниар ярьжээ.

Энэхүү ярилцлагыг Испанийн La Cadena SER радио хуваалцсан бөгөөд бичлэг нь цахим орчинд вирус мэт тарсан юм.

Аффлек болон Лопес нар анх 2002 онд болзож эхэлсэн. Тэд 2001 онд Gigli киноны зураг авалтын үеэр танилцаж, удалгүй сүй тавьсан ч 2004 онд харилцаагаа дуусгасан. Харин 2021 онд дахин болзож эхэлж, 2022 оны долдугаар сарын 16-нд Лас Вегаст гэрлэлтээ батлуулсан. Гэсэн ч энэ удаагийн гэрлэлт ч мөн удаан үргэлжлээгүй бөгөөд тэдний салалт 2025 оны хоёрдугаар сарын 21-нд албан ёсоор баталгаажжээ. Аффлек өмнө нь жүжигчин Женнифер Гарнертэй гэр бүл байсан бөгөөд тэд гурван хүүхэдтэй.

comingsoon.net

What do you think?

MOUZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр Dota 2-т эргэн ирлээ

MOUZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр Dota 2-т эргэн ирлээ