in

Бид үүнийг “Хорт хавдар” гэж нэрлэх шаардлагагүй байж магадгүй

Түрүү булчирхайн хорт хавдрын хамгийн бага эрсдэлтэй хэлбэр нь амь насанд аюул учруулдаггүй. Тэгвэл бид үүнийг өөр нэрээр нэрлэх үү?

Бид үүнийг “Хорт хавдар” гэж нэрлэх шаардлагагүй байж магадгүй

Амьдралынхаа туршид эрчүүдийн зургааны нэг нь түрүү булчирхайн хорт хавдрын онош сонсдог ч эдгээр хорт хавдрууд ихэнхдээ амь насанд аюул учруулдаггүй. Оношлогдсон эрэгтэйчүүдийн ихэнх нь 1-р зэрэглэлийн группийн (Grade Group 1, GG1) түрүү булчирхайн хорт хавдартай байдаг бөгөөд энэ нь олон жилийн турш ямар нэг ноцтой хор хөнөөлгүй оршин тогтнодог.

Түрүү булчирхайн хорт хавдрыг хэр агрессив болох, хэрхэн тархаж байгаагаас нь хамаарч ангилдаг. Цэвэр GG1 хэлбэр нь хамгийн бага эрсдэлтэй бөгөөд нас ахих тусам түгээмэл тохиолддог, бусад эрхтэнд тархахгүй, шууд эмчилгээ шаарддаггүй.

Тэгвэл үүнийг хорт хавдар гэж нэрлэх шаардлага бий юу? Олон мэргэжилтнүүд “Үгүй” гэж үзэж байна.

Калифорнийн Их Сургуулийн Сан Франциско дахь Урологи судлалын тэнхимийн дарга, доктор Мэтью Куперберг хэлэхдээ, эмч нар түрүү булчирхайн бага зэргийн өөрчлөлтийг “Хорт хавдар” гэж нэрлэхээ больвол эрэгтэйчүүдийн сэтгэл санааны дарамт багасаж, шаардлагагүй эмчилгээ хийлгэх магадлал буурна гэжээ. Тэрээр саяхан дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтнүүдийг GG1 хорт хавдрын өөр нэрийн давуу болон сул талуудыг хэлэлцэхээр цугларсан симпозиумыг удирдсан байна.

Эмчилгээний зөрүү

GG1 хорт хавдар нь ихэвчлэн PSA шинжилгээгээр илэрдэг. PSA шинжилгээний зорилго нь илүү агрессив, эмчлэгдэх боломжтой үедээ байгаа түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх боловч энэ нь GG1 хорт хавдрыг санамсаргүй илрүүлэхэд хүргэдэг. Симпозиумд оролцогчид GG1 өвчнийг идэвхтэй ажиглалтаар удирдах ёстой гэж санал нэгджээ. Энэ практикт эмч нар өвчнийг тодорхой хугацаанд PSA шинжилгээ, биопси, дүрс оношилгоогоор хянаж, өвчний явц хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмчилгээ хийдэг.

Гэсэн хэдий ч АНУ-д бага эрсдэлтэй хорт хавдартай эрэгтэйчүүдийн 40% нь оношлогдмогцоо шууд эмчилгээ хийлгэдэг. Доктор Купербергийн үзэж байгаагаар “хорт хавдар” гэх үг нь хэтэрхий сэтгэл зүйн дарамт учруулдаг. Тэрээр “Хорт хавдар гэдэг үг хүмүүсийн хувьд үхэлд хүргэдэг, тархдаг гэсэн ойлголтыг төрүүлдэг. GG1 хорт хавдар шууд аюултай асуудал биш гэдгийг тайлбарлахыг хичээдэг ч ‘Хорт хавдар’ гэх онош дагалдах айдас хэт хүчтэй хэвээр байна” гэж хэлжээ.

Энэ нь олон мянган эрчүүдэд шаардлагагүй мэс засал, туяа эмчилгээ хийлгэж, гаж нөлөө амсахад хүргэдэг. Мөн хорт хавдрын онош нь харилцаа, ажил эрхлэлтэд үзүүлэх сөрөг нөлөө, амьдралын болон эрүүл мэндийн даатгалд нөлөөлөх зэрэг бусад асуудал дагуулдаг.

Нэрийг өөрчлөх талаархи маргаан

Симпозиумд оролцсон мэргэжилтнүүд GG1 хорт хавдрыг “Ацинарын шинэ үүсгэвэр” (acinar neoplasm) буюу үхэлд хүргэдэггүй, хэвийн бус ургалт гэж нэрлэх санал гаргажээ. Гэвч зарим мэргэжилтнүүд, хэрэв өвчтөнүүд өөрсдийгөө “хорт хавдартай” гэж сонсохгүй бол идэвхтэй ажиглалтыг үргэлжлүүлэхгүй байх магадлалтай гэж болгоомжилж байна.

Гэхдээ өвчтөнүүдийг айлган шаардлага хангуулах нь зүйтэй гэж үү? Доктор Купербергийн хэлснээр, “Цэвэр GG1 өвчтэй хүмүүсийг ямар ч хор хөнөөл учруулах чадваргүй оноштойгоор амьдрах сэтгэлзүйн дарамтад оруулах шаардлагагүй.” гэжээ.

Let’s not call it cancer – Harvard Health

Roughly one in six men will be diagnosed with prostate cancer at some point in their lives, but these cancers usually aren’t life-threatening. The least risky form of the disease occurs frequently with age, will not metastasize to other parts of the body, and it doesn’t require any …

What do you think?

Leave a Reply

ДеМаркус Казинс Монголын Сэлэнгэ Бодонс багт нэгдлээ

ДеМаркус Казинс Монголын Сэлэнгэ Бодонс багт нэгдлээ

Universal-ын 2026 оны төлөвлөгөөнд “Шрек” болон “Миньонууд”-ыг орууллаа

Universal-ын 2026 оны төлөвлөгөөнд “Шрек” болон “Миньонууд”-ыг орууллаа