in ,

Валенсиа баг Винисиусын баримтат киноны талаар хууль эрхзүйн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

2023 оны тавдугаар сард болсон тоглолтын үеэр Винисиус Жуниорт арьс өнгөөр нь ялгаварлан доромжилсон хэргээр гурван Валенсиа хөгжөөн дэмжигч буруутгагдаж, ял шийтгүүлсэн.

Валенсиа баг Винисиусын баримтат киноны талаар хууль эрхзүйн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Реал Мадридын од Винисиус Жуниорт зориулсан баримтат кинонд гарсан хэсэгтэй холбоотойгоор Валенсиа клуб хуулийн хүрээнд гомдол гаргаж болзошгүйг мэдэгдэв. Тус кинонд 2023 оны тавдугаар сард Месталья цэнгэлдэхэд болсон арьс өнгөөр ялгаварласан үйлдлийг дүрсэлсэн нь клубын фэнүүдийг буруугаар харуулсан гэж үзэж байна.

Уг тоглолтын үеэр Винисиус хэсэг үзэгчдийн зүгээс доромжлол амссаныхаа дараа нулимстайгаар талбайг орхисон. Тэрхүү хэрэгтэй холбоотойгоор гурван Валенсиа хөгжөөн дэмжигч арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргээр буруутгагдаж, найман сарын хорих ял авсан юм. Энэ нь Испанид ийм төрлийн гэмт хэрэгт оноосон анхны ял болсон билээ.

Гэвч Валенсиа клуб баримтат кинонд тухайн өдрийн үйл явдлыг буруу, нэг талыг барьсан байдлаар дүрсэлсэн хэмээн үзэж, Netflix платформ дээр “Vini Jr.” киноны сурталчилгаа хийгдсэнтэй холбогдуулан хүчтэй мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд:
“Валенсиа клубын хөгжөөн дэмжигчдийг шударга бусаар, худал дүрсэлсэн явдлын хариуд бид уг киноны продюсеруудад бичгээр шаардлага хүргүүлсэн. Кинонд дүрслэгдсэн зүйл бодит байдалтай нийцэхгүй байна. Үнэн, манай фэнүүдийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах ёстой. Бид нөхцөл байдалд тохирсон хуулийн арга хэмжээ авах эрхээ хадгалж байна.” гэжээ.

Клуб мэдэгдлийн төгсгөлд #RESPECT гэх хаштаг нэмж, байр сууриа тодотгосон юм.

2022-23 болон 2023-24 оны улирлын хугацаанд Ла Лига нийт 16 удаагийн арьс өнгөөр ялгаварласан үйлдлийг Винисиустай холбоотойгоор прокурорт шилжүүлсэн байна.

What do you think?

Шэй Гилжес-Александер: Сандарсан мэдрэмж намайг зоригжуулсан

Шэй Гилжес-Александер: Сандарсан мэдрэмж намайг зоригжуулсан

Гэрри Паллистер: Европа лигт түрүүлж байж л Манчестер Юнайтед сөрөг уур амьсгалаас гарна

Гэрри Паллистер: Европа лигт түрүүлж байж л Манчестер Юнайтед сөрөг уур амьсгалаас гарна