in

Видео тоглоомын компаниуд жүжигчдийн холбоонд хүргүүлсэн эцсийн гэрээний саналд AI-тай холбоотой маргаантай заалтуудыг хасжээ

Видео тоглоомын компаниуд жүжигчдийн холбоонд хүргүүлсэн эцсийн гэрээний саналд AI-тай холбоотой маргаантай заалтуудыг хасжээ

Видео тоглоомын салбарын тэргүүлэгч компаниуд жүжигчдийн эрхийг хамгаалдаг SAG-AFTRA холбоотой хийж буй хэлэлцээрийн хүрээнд “хамгийн сайн, эцсийн” гэж тодотгосон шинэ гэрээний санал хүргүүлжээ. Энэхүү саналаар хиймэл оюун ухаанд (Generative AI) хамаарах хэд хэдэн маргаантай заалтыг бүрэн хассан нь анхаарал татаж байна. Жүжигчдийн холбооны ажил хаялт 300 хоногт хүрээд буй энэ үед гэрээний ийм өөрчлөлт орж байгаа нь талууд тохиролцоонд хүрэхэд дөхөж болзошгүйг илтгэж байна.

Гэрээний хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь тоглоомын хөгжүүлэгчид жүжигчдийн цахим хувилбарыг (digital replica) нэг удаагийн төлбөрөөр хязгааргүй ашиглах боломжийг олгож байсан заалтыг бүрмөсөн хассан явдал юм. Мөн ажил хаялтын үеэр жүжигчид AI хувилбараар контент бүтээх зөвшөөрлөө түдгэлзүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжлэхгүй байхаар тусгасан байна. Үүнээс гадна, гэрээний хамрах хүрээнд хамаарахгүй эх сурвалжаас үүсгэсэн цахим хувилбарыг ашиглан хамгаалалтын заалтыг тойрохыг хориглосон нөхцөл ч багтжээ.

Шинэ гэрээнд жүжигчин цахим хувилбараа ашиглуулах зөвшөөрөл өгсөн тохиолдолд тухайн ашиглалттай дүйцэх хэмжээний цалин хөлсийг авах нөхцөлтэйгээр зохицуулсан байна. Өмнө нь энэ нь нэг удаа төлөөд хязгааргүй ашиглах хэлбэртэй байсан нь холбооны эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

Энэхүү гэрээний хэлэлцээрт Activision, Electronic Arts, Disney, WB Games, Take 2 зэрэг салбарын тэргүүлэгч 10 компани багтсан бөгөөд тавдугаар сарын 9-нд SAG-AFTRA холбоонд шинэ саналаа албан ёсоор хүргүүлжээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 30-нд хүргүүлсэн өмнөх хувилбарыг сайжруулсан хувилбар бөгөөд тавдугаар сарын 2-нд холбооны зүгээс хариу санал хүргүүлсэн байна. Салбарын хамтын гэрээ болох Interactive Media Agreement (IMA)ийг шинэчлэх хэлэлцээр 18 сарын турш үргэлжилж буй.

Хөгжүүлэгч талуудын төлөөлөгч Одри Күүллинг:

Бид SAG-AFTRA-гийн хамгийн сүүлд хүргүүлсэн саналд хариу болгон шударга, тодорхой, хүчтэй саналыг тавьсан. Энэ нь хиймэл оюуны зохицуулалтыг илүү нарийн болгож, уран бүтээлчдэд илүү хамгаалалт олгож буй. Цаашлаад энэхүү гэрээний хүрээнд цалин хөлсийг нийт 24 хувиар нэмэгдүүлж, батлагдсан даруйд 15 хувийн нэмэгдэл шууд олгохоор тусгасан. Бид гэрээг байгуулж, уран бүтээлчдээ ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.

Харин жүжигчдийн холбоо тавдугаар сарын 13-ны мягмар гарагт IMA гэрээний дагуу ажиллаж буй гишүүддээ зориулсан мэдээллийн уулзалт хийхээ зарласан байна.

Компаниудын эцсийн саналыг бид тавдугаар сарын 9-нд хүлээн авсан. Энэ талаар гишүүддээ нээлттэй мэдээлэл өгөх уулзалт хийх бөгөөд тусгай бүртгэлийн хуудас sagaftra.org/videogamestrikeд нээлттэй байна” хэмээн холбоо мэдэгдлээ.

Хэлэлцээрийн албан ёсны санал, бүрэн эхээрээ нийтлэгдсэн баримтыг дараах холбоосоор үзэх боломжтой.

variety.com

What do you think?

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ

Дензел Вашингтон Каннын наадмаас гэнэтийн байдлаар “Алтан далдуу мод” шагнал хүртлээ

Дензел Вашингтон Каннын наадмаас гэнэтийн байдлаар “Алтан далдуу мод” шагнал хүртлээ