Сан Антонио Спёрс багийн төвийн тоглогч Виктор Вэмбаньяма баруун мөрөндөө илэрсэн гүн венийн тромбозоос (DVT) болж сэргээн засах эмчилгээ хийлгэж байна.
Гэсэн хэдий ч тэрээр энэ зуны ЕвроБаскет тэмцээнд оролцохын тулд нөхөн сэргээлт нь амжилттай явагдана гэж найдаж байгаа аж.
ЕвроБаскет 2025 тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 14-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд Кипр, Финланд, Латви, Польш гэсэн дөрвөн улсад тоглолтууд явагдана.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Фредерик Фоту Вэмбаньямагийн талаар “Бид хагалгаанаас нь өмнө Виктортой ярилцсан бөгөөд тэрээр багийн нэг хэсэг байх хүсэлтэй байгаа. Биеийн байдал нь хэрхэн сайжрахаас шалтгаалж шийдвэрээ гаргана. Одоогоор бүх зүйл тодорхой бус байгаа ч тэр өөрийгөө сайн мэдэрч, сэргээн засах эмчилгээ нь төлөвлөгөөний дагуу явж байна” гэж хэлжээ.
Вэмбаньяма шигшээ багт нэгдэх эсэх эцсийн шийдвэр хараахан гараагүй ч дасгалжуулагч түүний сэтгэл санаа өөдрөг байгааг, нөхөн сэргээх эмчилгээ нь хэвийн үргэлжилж буйг онцолжээ.
Victor Wembanyama Wants To Play In 2025 EuroBasket https://t.co/EOLL4g3MOq
— RealGM (@RealGM) March 28, 2025
talkbasket.net