Граймс, Элон Маск нарын хамтдаа өсгөж буй гурван хүүхдийнхээ талаар болон тэдний асран хамгаалах эрхийн талаар жилийн турш үргэлжилсэн хүндхэн тэмцлийнхээ талаар нээлттэй хуваалцжээ. Тэд дөрвөн настай хүү X Æ A-Xii, хоёр настай Techno Mechanicus, мөн гурван настай охин Exa Dark Sideræl нарыг хамтдаа өсгөдөг.
“Хүүхэд төрүүлнэ гэдэг таныг ‘Задлаад’ эргээд ‘Сэргээж’ угсардаг зүйл” хэмээн Граймс 2023 онд Маск X (хуучнаар Twitter) платформ дээр бичиж байжээ. “Хүүхэд өсгөх туршлагаас л суралцаж болох арван мянган философийн хичээлтэй зүйрлэм зүйл.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Ээжүүдийн эрх маш сул мужид жилийн турш тэмцэж, миний Instagram дээрх постууд болон загварын ажлуудыг хүүхдүүдээ өсгөхөд тохиромжгүй гэж үзэх шалтгаан болгон ашигласан. Би өөрийн амьдралын хайр байсан хүнтэйгээ хөндийрч, тэр надад танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байхад, түүний нөөц бололцоо (эсвэл оюун ухаан, туршлага) надтай харьцуулахад хамаагүй их байсан. Энэ бүх хугацаанд би хүүхдүүдийнхээ нэгийг таван сарын турш хараагүй. Гэхдээ энэ бол зөвхөн олон нийтэд ярьж болох зүйлс, учир нь сүүлийн жилүүдэд болсон олон зүйл хаалттай хэвээр үлдэх ёстой.” гэжээ.
Тэрээр аль хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй болон яагаад гэдгийг тодорхой хэлээгүй ч “Genesis” дууны уран бүтээлч уран бүтээлийн үйл явцдаа эргэн орсон талаар дурдсан байна. “Сэтгэлээс минь цэвэр яруу найраг болон түүхий сэтгэл хөдлөл урсах мэт гарч, би урьд хэзээ ч байгаагүйгээрээ хөгжиж, техникээс урлаг руугаа эргэн ирж байна. Би ур чадвараа илүү сайн эзэмшиж, хүсэж байсан хамтрагчдаа оллоо. Одоо би өөрийн хийх ёстой зүйлээ хийхээс өөр сонголт алга. Энэ нь зарим хүнд хэцүү санагдаж магадгүй ч миний бүтээж буй зүйл бодитой, мэдэрч чадах хүмүүс нь намайг ойлгоно.”
Тэрээр яриагаа “Энэ бүхнээс авсан сургамждаа би талархаж байна. Одоо би дэлхийн оройд байгаа мэт мэдрэмжтэй байна. Өмнө нь надад айдас төрүүлдэг байсан бүх зүйл хүүхдийн тоглоом мэт санагдаж байна. Эгогийн үхэл, эгогийн төрөл – энэ бол уран бүтээлчийн мөрөөддөг бүхэн.” хэмээн өндөрлөжээ.
Маск нийтдээ 12 хүүхэдтэй. Граймстай хамт өсгөж буй X Æ A-Xii, Techno Mechanicus, Exa Dark Sideræl нараас гадна Маск анхны эхнэр Жастин Уилсонтой хамт өсгөсөн долоон хүүхэдтэй: Невада Александр Маск, Гриффин Маск, Вивиан Женна Уилсон, гурван ихэр болох Кай, Саксон, Дамиан Маск нар. Мөн 2021 онд Шивон Зилистэй ихэр Страйдер, Азур нэртэй хүүхдүүдээ өлгийдөн авчээ.
www.billboard.com