in

Дуайт Ховард: Би ‘Free Palestine’ гэж жиргэсэн. Тэгээд 10 хүрэхгүй минутын дараа л NBA-гийн комиссараас утасны дуудлага ирж байсан

Дуайт Ховард: Би ‘Free Palestine’ гэж жиргэсэн. Тэгээд 10 хүрэхгүй минутын дараа л NBA-гийн комиссараас утасны дуудлага ирж байсан

Дуайт Ховард: “NBA-д тоглож байхдаа хэлэхийг хүссэн олон зүйл байдаг ч хэлэх л юм бол ямар үр дагавартай байж болохыг мэддэг болсон. Заримдаа энэ нь томоохон асуудал дагуулж магадгүй болдог байсан.

Жишээ нь, хэдэн жилийн өмнө Хьюстон Рокетс багт тоглож байхдаа би ‘Free Palestine’ гэж жиргэж байсан. Үүнийхээ төлөө бараг л лигээс хасагдах дөхсөн. Үүний шалтгааныг ойлгохыг хичээж байлаа. Жиргэхээсээ өмнө би Палестинчуудтай уулзаж, тэдний эх оронд тохиолдож буй хүнд хэцүү нөхцөл байдлын талаар сонсож байсан юм.

Хьюстонд нэг удаа кино үзэхээр явж байтал Палестин хүмүүс над дээр ирсэн. Тэд ‘Бид таны томоохон шүтэн бишрэгчид. Таныг бидэнтэй хамт кино үзэхийг зөвшөөрнө гэж найдаж байна’ гэж асуусан. Би тэдэнд ‘Мэдээж болно’ гэж хэлсэн. Ер нь Хьюстонд ч бай, Орландод ч бай, өөр бусад хотуудад ч бай, би фэнүүдтэйгээ хамт кино үзэж, Main Event эсвэл Dave & Buster’s зэрэг газарт арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Тэр удаа ч мөн киноны дараа бид зураг даруулсан. Тэгээд тэд надад Палестины нөхцөл байдлын талаар мэдлэг түгээхийг хүссэн. Би тэдний хүсэлтийг сонсоод, ‘Энэ бол хүнлэг сэтгэл гаргаж, Христэд итгэгч хүний хийх ёстой зүйл’ гэж бодсон. Ингээд ‘Free Palestine’ гэж жиргэсэн.

Гэхдээ жиргэсэн даруйд, 10 хүрэхгүй минутын дотор л NBA-гийн комиссар, миний агентууд, сангийн ажилтнууд, тэр байтугай Техас дахь хүмүүс надад утасдаж, ‘Энэ жиргээгээ устга. Чи ихээхэн асуудалд орно’ гэж хэлсэн. Би гайхаж, ‘Би юу буруу хийчихэв? Энэ талаар надад тайлбар өгч болох уу?’ гэж асууж байсан.

hoopshype.com

What do you think?

Leave a Reply

Санс Жимми Батлерын гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц баг

Санс Жимми Батлерын гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц баг

Maserati CES 2025 үзэсгэлэнд шинэчилсэн автомат жолоодлоготой MC20 танилцуулна

Maserati CES 2025 үзэсгэлэнд шинэчилсэн автомат жолоодлоготой MC20 танилцуулна