in

Европын сансрын агентлаг энэ амралтын өдрүүдэд NASA-гийн Вояжер 1 хөлөгт вальс яагаад дамжуулж байна вэ?

Европын сансрын агентлаг энэ амралтын өдрүүдэд NASA-гийн Вояжер 1 хөлөгт вальс яагаад дамжуулж байна вэ?

Цэнхэр Дунай: Сансрын аялгууг хязгааргүй орон зайд дамжуулах нь

Австрийн хөгжмийн зохиолч Жоханн Штраус II-ын “Цэнхэр Дунай” вальс нь Станли Кубрикын 1968 онд бүтээсэн “2001: A Space Odyssey” киноноос хойш сансар огторгуй болон шинжлэх ухааны уран зөгнөлийн бэлгэ тэмдэг болсон. Энэхүү вальс нь одоо жинхэнэ утгаараа сансрын аялгуу болох гэж байна.

Европын Сансрын Агентлаг (ESA) өөрийн 50 жилийн ой болон Жоханн Штраус II-ын 200 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Цэнхэр Дунай” хэмээх энэхүү классик бүтээлийг алсын сансарт дамжуулах гэж байна. Уг вальсийг Вийн симфони найрал хөгжмийн хамтлаг тоглосон бөгөөд Испанийн Сэбрэрос дахь 35 метрийн гүн сансрын антенны тусламжтайгаар НАСА-гийн Voyager 1 сансрын хөлөг рүү дамжуулах юм.

Энэхүү арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрээс сансрын сонирхогчид болон хөгжмийн хорхойтнууд үзэх боломжтой. Тусгай вебсайт болон YouTube, Instagram сувгуудаар 5-р сарын 31-ний Бямба гарагт Улаанбаатарын цагаар 23:30 минутанд шууд дамжуулна.

Гэрийн сайхан цэнхэр Дунай гэдгээрээ алдартай энэ бүтээл 13,743 ноттой бөгөөд сансрын хязгааргүй орон зайд дамжуулагдаж байгаа нь өнгөрсөн үеийн хүндэтгэл, ирээдүйн батламж гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

1866 онд Австр-Пруссийн дайнд ялагдал хүлээсний дараа Вийн ард түмэнд сэтгэл санааны дэм өгөх үүднээс Штраус уг бүтээлийг зохиосон. Энэ нь Карл Исидор Беккийн Дунай мөрний талаархи шүлгээс сэдэвлэсэн бөгөөд “сайхан цэнхэр Дунай” гэсэн үгсийг агуулсан байжээ.

Голливудын түүх болон сансартай холбоотой энэ бүтээл нь дэлхийн концертын танхимуудад өргөнөөр тоглогддог бөгөөд хамгийн алдартай классик хөгжмийн нэг юм. Станли Кубрикын “2001: A Space Odyssey” киноны нэгэн чухал хэсэгт энэ вальс тоглогддог бөгөөд эртний хүмүүсийн үеэс ирээдүйн сансрын цаг үе рүү шилжих үйл явдлыг дүрсэлсэн хэсэгт ашиглагдсан байна.

Энэ вальс нь НАСА-гийн Voyager сансрын хөлгийн Алтан бичлэгт 1977 онд багтаагүй ч одоо Voyager 1 рүү дамжуулагдсанаар энэ алдаа засагдах гэж байна. Одоогийн байдлаар Voyager 1 сансрын хөлөг дэлхийгээс 24.8 тэрбум км орчим зайд аялж байгаа бөгөөд энэ дохиог тийш хүрэхэд 23 цаг 3 минут орчим хугацаа шаардагдана.

Эх сурвалж:

Why is the European Space Agency beaming a waltz at NASA’s Voyager 1 probe this weekend?

Saturday’s celestial concert salutes ESA’s 50th anniversary and 200th birthday of Johann Strauss II.

What do you think?

Кино театруудын эзэд Академид нэгдэхийг хүсч, Оскарын санал хураалтад оролцохыг эрмэлзэж байна

Кино театруудын эзэд Академид нэгдэхийг хүсч, Оскарын санал хураалтад оролцохыг эрмэлзэж байна

‘Terrifier 4’ кино: Art the Clown дүрийн үүслийг нээнэ

‘Terrifier 4’ кино: Art the Clown дүрийн үүслийг нээнэ