in , , ,

Европын тойм: Кейн шийдвэрлэх гоолын хамт эргэн ирж, Серлот Атлетикогийн төлөө дөрөв дараалан орууллаа

Дотоодын лигүүд улирлын шийдвэрлэх шатандаа орж буй энэ үед Европ даяар сэтгэл түгшээсэн, онц сонирхолтой үйл явдлууд өрнөж байна.

Европын тойм: Кейн шийдвэрлэх гоолын хамт эргэн ирж, Серлот Атлетикогийн төлөө дөрөв дараалан орууллаа

Хари Кейн торгуулийн дараа талбайд эргэн ирж гоол оруулан, аварга Байерн Мюнхен Боруссиа Мөнхенгладбахийг 2-0-ээр хожлоо.

Германы дээд лигийн энэ улирлын мэргэн бууч Кейн Аллианц Арена цэнгэлдэхэд тоглолтын 30 дахь минутад гоолдож, Байерн багт тэргүүллийг авчирсан бол хуучин Премьер лигийн тоглогч Майкл Олисе тоглолтын төгсгөлд гоолдон ялалтыг баталгаажуулав.

Винсент Компаний удирдсан Байерн өнгөрсөн долоо хоногт албан ёсоор аварга болж, цолоо баталсан. Учир нь өмнөх улирлын аварга Байер Леверкузен Фрайбургтай хийсэн тоглолтдоо ялалт байгуулаагүй бөгөөд тус багийн дасгалжуулагч Хаби Алонсо улирлын төгсгөлөөр ажлаа орхих болсноо мэдэгдсэн юм.

Бундеслигийн бусад тоглолтын хувьд, Фрайбург аль хэдийнэ хасагдсан Холштайн Кель багийг 2-1-ээр буулган авч, эхний дөрөвт багтах боломжоо хадгалсаар үлдлээ.

Холштайн эхлээд Лассе Розенбоомын гоолоор тэргүүлж байсан ч Йохан Манзамби, Лукас Холер нарын гоол тоглолтын хувь заяаг Фрайбургийн талд эргүүлэв. Ингэснээр Фрайбург тавдугаарт бичигдэж буй Дортмундаас дөрвөн оноогоор тасарсан байна.

Майнц доод бүсийн Бохум багийг 4-1-ээр хожиж, эхний зургаад багтах боломжоо нэмэгдүүлсэн бол РБ Лейпциг, Вердер Бремен багууд 0-0 харьцаатай тэнцлээ.

Бусад тоглолтын хувьд, Хайденхайм зочлон тоглосон Унион Берлин багийг 3-0-ээр хожиж, чухал гурван оноо авлаа.

Харин Бундеслиг 2Хамбург баг Ульм багийг 6-1-ээр хожсоноор дээд лиг рүү дэвших эрхээ баталгаажуулсан байна.


Сери А

Италийн Сери А-д дөрөвдүгээр байрт бичигдэж буй Ювентус болон тэднээс доогуур бичигдэж буй Лацио багууд Стадио Олимпико цэнгэлдэхэд хийсэн тоглолтод 1-1 харьцаатай тэнцлээ. Маттиас Весино тоглолтын сүүлийн мөчид тэнцээний гоол оруулжээ.

Коло Муани эхний хагаст Ювентуст тэргүүлэл авчирсан ч түүний багийн хамтрагч Пьер Калулу 60 дахь минутад улаан хуудас авсан юм. Үүний дараа Весино 96 дахь минутад гоол оруулж, талбайн эзэд оноог тэнцүүлснээр хоёр баг тус бүр 64 оноотой боллоо.

Комо баг Кальяри-г 3-1-ээр хожиж, Сеск Фабрегасын удирдаж буй баг улирлыг дээд байрт дуусгах зорилгоо хадгалсан хэвээр байна. Харин Эмполи Парма багийг 2-1-ээр буулган авч, Сери А-д үлдэх боломжоо хадгалах чухал ялалт байгуулжээ. Пармагийн нэг тоглогч улаан хуудас авсан байна.


Ла Лига

Испанийн Ла Лигт Александр Серлот эхний хагасын дөнгөж 23 минутын дотор дөрвөн гоол оруулан, Атлетико Мадрид багийг Реал Сосиедад-ыг 4-0-ээр илүүрхэн хожиход хөтөллөө.

Серлот 7 дахь минутад эхний гоолоо оруулсан бөгөөд дараагийн гурван гоолыг ч мөн 30 дахь минутаас өмнө хийж чадсан юм. Диего Симеонегийн удирдаж буй Атлетико энэ ялалтын ачаар хүснэгтийн гуравдугаар байраа бататгахыг зорьж байна.

Вильярреал баг Этта Эёнгийн тоглолтын сүүлийн мөчид оруулсан гоолын ачаар Жирона-г 1-0-ээр хожиж, хүснэгтийн эхний тавд багтах өрсөлдөөнөө үргэлжлүүллээ.

Энэ ялалтын дараа “Шар шумбагчид” дөрөвдүгээр байрт бичигдэж буй Атлетик Бильбао-той ижил оноотой болж байна.

Бусад тоглолтуудын хувьд, Сельта Виго талбай дээрээ Севилья-г 3-2-оор буулган авч, хүснэгтийн долоодугаар байрт эргэн байрлав. Илаиш Мориба эхний гоолыг оруулж Сельтад тэргүүлэл авчирсан ч эхний хагасын төгсгөлд хожлын хувь заяа эргэлдэж байв. Марко Алонсо улаан хуудас авснаар Сельта хүн дутуу үлдсэн бөгөөд Неманья Гудель Севильягийн тэнцээний гоолыг оруулсан юм.

Хоёрдугаар хагас эхэлмэгц Оскар Мингеса Сельтагийн тэргүүллийг сэргээж, нэмэлт цагт Борха Иглесиас гурав дахь гоолыг нэмсэн ч Кике Салас долоон минутын дараа нэг гоолоор хариу барьсан.

Валенсиа баг Хетафе-г 3-0-ээр илүүрхэн хожсон бол Мальорка баг Вальядолид-ыг 2-1-ээр буулган авлаа.


Лиг 1

Францын дээд лигийн хүрээнд Ле Хавр болон Марсель багуудын тоглолт 60 дахь минутаас хойш түр зогссон бөгөөд үүний шалтгаан нь үзэгчид талбайд дайран орсонтой холбоотой байв.

Тухайн үед Марсель 1-0-ээр тэргүүлж байсан бөгөөд хоёр багийн тоглогчдыг талбайгаас гаргасны дараа тоглолтыг 20 минутын дараа дахин сэргээжээ. Ле Хавр тэнцээний гоолыг хийсэн ч, Марсель үлдсэн таван минутын дотор ахин тэргүүлж, улмаар нэмэлт цагт гурав дахь гоолоо оруулан хоёрдугаар байраа хадгаллаа.

Марсель багийн доор бичигдэж буй гуравдугаар байрын Монако баг Лион-ыг 2-0-ээр хожсон. Энэ тоглолтын хоёрдугаар хагаст Такуми Минамино, Денис Закариа нар гоолдсон юм.

Шинэ аварга ПСЖ Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарсан амжилтаа Монпелье-г 4-1-ээр бут ниргэж баталгаажуулав. Гонсалу Рамос хоёрдугаар хагасад хэт-трик хийж, харин Сенни Майюлу багийн дөрөв дэх гоолыг оруулсан.


Бусад тоглолтын үр дүн:

  • Нис болон Страсбург багууд Ренн, Анже багуудад тус тус ялагдлаа.
  • Брест баг Лилль-ийг хожсон бол Сент Этьенн баг Реймс-ийг буулган авчээ.
  • Нант болон Осерр, мөн Тулуз болон Ланс багуудын тоглолт 1-1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.

101greatgoals.com

What do you think?

Патриша Кларксон “Lilly” кинонд эгэл жирийн эмэгтэйн үнэний төлөөх тэмцлийг гайхалтай харууллаа

Патриша Кларксон “Lilly” кинонд эгэл жирийн эмэгтэйн үнэний төлөөх тэмцлийг гайхалтай харууллаа

Викинг булш: Хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол бид үүнийг дайчны булш гэж нэрлэх байлаа

Викинг булш: Хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол бид үүнийг дайчны булш гэж нэрлэх байлаа