Евро-2024 тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2024.06.23/ эхэллээ. ШВЕЙЦАРЬ 1 – 1 ГЕРМАН Хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолтод хоёр баг эвийн гэрээ байгуулснаар Герман хэсгээ тэргүүлж, Швейцарь хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.