Европын Холбоо ирэх зургаадугаар сараас эхлэн эвдрэлд тэсвэртэй байдал, батерейны ашиглалтын хугацаа, эрчим хүчний үр ашиг зэргийг харуулсан заавал хэрэгжүүлэх шинэ шошгоны системийг ухаалаг утас, таблетуудад нэвтрүүлэхээр боллоо. Энэ шинэ журам нь шинээр худалдаанд гарах бүх төхөөрөмжид хамаарах ба засварлах боломжийг нэмэгдүүлэх “ecodesign” шаардлагуудыг мөн дагалдуулна.
Шошгон дээр дараах мэдээллүүд багтах юм:
-
Эрчим хүчний үр ашгийн үнэлгээ (A-гаас G хүртэл)
-
Батерейны амьдрал (нэг цэнэгээр ашиглах хугацаа ба цэнэглэгчийн циклийн тоо)
-
Эвдрэлд тэсвэртэй байдал болон засварлах боломжийг харуулсан үсгэн үнэлгээ
-
Тоос, усны хамгаалалтын IP зэрэглэл
Түүнчлэн ЕХ-ноос тогтоосон ecodesign шаардлагад дараах зүйлс багтана:
-
Усны цацрал, тоос (1 мм-ээс том тоосонцор) хамгаалалт
-
Зураас, уналтад тэсвэртэй байдал
-
Батерей 800 удаагийн цэнэглэлтийн дараа багтаамжийнхаа наад зах нь 80 хувийг хадгалах шаардлага
-
Чухал сэлбэгүүдийг 5-10 ажлын хоногийн дотор нийлүүлэх
-
Үйлдлийн системийн шинэчлэлтийг эх код гарснаас хойш 6 сарын дотор хүргэх — энэ бол Samsung-ийн One UI 7 шинэчлэл хоцорч, зөрчиж байсан шалгуур юм.
Энэхүү шинэ журмаар:
-
17.4 инч хүртэлх дэлгэцтэй ухаалаг утас, таблет
-
Утасгүй суурин утас, товчлууртай гар утас
хамрагдах ба сунгаж дэлгэгддэг (rollable) дэлгэцтэй гар утаснууд одоогоор хамаарахгүй. Мөн Windows үйлдлийн системтэй таблетууд нь тусдаа журмаар хамрагдана.