in

Жан-Клод Ван Дамм шинэ киноны дүрээрээ эргэн ирлээ

Жан-Клод Ван Дамм шинэ киноны дүрээрээ эргэн ирлээ

Тулаант киноны домогт жүжигчин Жан-Клод Ван Дамм шинэ уран бүтээлээрээ эргэн ирж, ирэх сард нээлтээ хийх The Gardener киноны трэйлер олон нийтэд хүрлээ. “Брюсселийн булчинт” хочит жүжигчин энэ удаад зөвхөн тулааны ур чадвараа төдийгүй хошин авьяасаа ч харуулна. Нууцлаг нэгэн цэцэрлэгчийн дүрийг бүтээх Ван Дамм Америкийн өндөр албан тушаалтны гэр бүлийг хамгаалахаар хувийн өшөө авалтад хутгалдан орно. Гэхдээ тэр жирийн нэг цэцэрлэгч биш – сэлэм, буу, гар тулаанд гаршсан жинхэнэ мэргэжилтэн.

Уг киног The Last Mercenary киноны найруулагч Дэвид Шарон найруулж, зохиолыг Шарон, Винсент Де Брюс, Себастьен Фешнер нар бичжээ. The Gardener кинонд Ван Даммын хамт Микаэль Юн, Навелл Мадани, Каарис, Маттиас Кивижер, Жером Ле Баннер, Карла Покин нар тоглосон бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 6-нд кинотеатрууд болон VOD платформуудаар цацагдах товтой байна.

The Gardener — Ван Даммын олон шинэ төслийн нэг хэсэг

Жан-Клод Ван Дамм 1988 онд Bloodsport киногоор нэрд гарснаас хойш Universal Soldier, Kickboxer зэрэг франчайзуудын сүүлийн ангиудад тоглосон нь түүнийг тулаант болон тулааны урлагийн киноны домог болгожээ. Тэрээр The Gardener киноноос гадна өөрийн найруулсан, гол дүрд нь тоглосон Frenchy хэмээх тулаант драмын төсөл дээр ажиллаж байна. Энэхүү кино нь анх 2010 оны Каннын кино наадмаар танилцуулагдсан ч борлуулалтын хүндрэлтэй тулгарч, 2012 онд хэсэгчлэн дахин зураг авалт хийсэн. 2020 онд дахин эвлүүлж, 2022 онд нэрийг нь The Eagle Path-аас Frenchy болгон өөрчилсөн энэ бүтээлд Ван Дамм цэргийн ахмад, хуучин хөлсний цэргийн дүрээр гарч, хүүхэд насны шарх болон өнгөрсөн амьдралынхаа хар сүүдэртэй нүүр тулах болно.

Тэр мөн Kickboxer: Armageddon кинонд Скотт Адкинс (Boyka: Undisputed, John Wick 4), Ален Мусси (Kickboxer: Vengeance, Jiu Jitsu), Марк Дакаскос (John Wick 3) зэрэг тулаант киноны одуудын хамт эргэн ирнэ. Уг төслийн нээлтийн тов хараахан зарлагдаагүй байгаа ч Warner Bros. Home Entertainment АНУ болон Канадын эрхийг аваад байна.

Мөн What’s My Name? хэмээх өөр нэг сонирхолтой төсөлд өөрийн дүрийг илүү уран сайхны аргаар бүтээж, ой санамжгүй болсон Ван Дамм өөрийн карьерын туршид тулалдсан өрсөлдөгчидтэйгээ дахин нүүр тулна. Гэхдээ түүний нэр холбогдоод буй хэрэг бүртгэлийн ажиллагаа эдгээр төслүүдийн хуваарийг хойшлуулж болзошгүй байна.

movieweb.com

What do you think?

Гвардиола: “Өлсгөлөн байдал дутагдаж байна гэж үзэж байвал өөрсдөөсөө асууж үз”

Гвардиола: “Өлсгөлөн байдал дутагдаж байна гэж үзэж байвал өөрсдөөсөө асууж үз”

MOUZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр Dota 2-т эргэн ирлээ

MOUZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр Dota 2-т эргэн ирлээ