in

Жастин Бибер “Шон Комбсын хохирогчдын” нэг эсэх талаар байр сууриа илэрхийллээ

Жастин Бибер “Шон Комбсын хохирогчдын” нэг эсэх талаар байр сууриа илэрхийллээ

Шон “Дидди” Комбст холбогдох холбогдолтой шүүх хурал үргэлжилж буй энэ үед дуучин Жастин Биберийн төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Хүйсийн мөлжлөг, бүлэглэлийн гэмт хэрэг зэрэг ноцтой зүйл ангиар буруутгагдаж буй продюсер Комбсд холбогдох хэрэгт Бибер ямар нэг холбоотой эсэх талаар олон нийт асууж эхэлсэн юм.

Тавдугаар сарын 16-нд People сэтгүүлд хүргүүлсэн мэдэгдэлд Биберийн төлөөлөгч:

“Жастин Шон Комбсын хохирогчдын нэг биш боловч түүний зүгээс жинхэнэ хохирол амссан хүмүүс бий,” хэмээн онцолжээ.

Мөн,

“Энэ бодит байдлаас анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх нь хохирогчдод шударга ёс ногдох боломжийг үгүй хийж байна” гэж нэмж хэлсэн байна.

Энэ нь Бибер анх удаа Комбсын талаар албан ёсоор байр сууриа илэрхийлж буй тохиолдол бөгөөд 2023 оны 9-р сард Комбс баривчлагдаж, олон жилийн турш эмэгтэйчүүдийг сүрдүүлж, хүчирхийлж, мансууруулах бодис хэрэглэсэн “freak-off” гэх нэртэй үдэшлэгүүд зохион байгуулж байсан хэмээн прокурорууд түүнийг буруутгаснаас хойш ийнхүү анх удаа дуугарч байна.

Комбс бүх буруутгалыг үгүйсгэж буй. Түүний өмгөөлөгч Нью-Йоркийн шүүх хурал дээр:

“Шон Комбс бол олон талтай хүн. Гэхдээ энэ хэрэг олон талтай биш. Бид гэр бүлийн хүчирхийллийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл бол хүний наймаа биш,” хэмээн мэдэгджээ.

Баасан гарагт явагдсан уг хэргийн тав дахь шүүх хуралд Комбсын хуучин найз бүсгүй Кэсси Вентурагийн хэд хоног үргэлжилсэн мэдүүлэгт гол анхаарал төвлөрсөн байна. Тэрээр 2023 оны арваннэгдүгээр сард Комбсыг удаа дараа хүчирхийлж, зодож байсан талаар иргэний шүүхэд зарга мэдүүлж, улмаар энэ нь хэргийг олон нийтэд ил болгоход нөлөөлжээ. Үүний дараагаар олон хүн Комбсын эсрэг ижил төрлийн хэрэг мэдүүлсэн бөгөөд энэ нь эцэстээ эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болжээ.

Комбсын нэр хүнд унаж байгаатай зэрэгцэн, Жастин Биберийн фенүүд тэдний өнгөрсөн харилцааг дурсаж эхэлсэн. 2009 онд нийтлэгдсэн 11 сая гаруй үзэлттэй нэгэн бичлэгт тухайн үед 15 настай Бибер Комбстэй 48 цаг хамт өнгөрөөж, тэд машин болон охидуудын талаар ярилцаж байгаа нь гардаг.

Тухайн бичлэгт Комбс:

“Бид хаана юу хийж байгаагаа дэлгэж болохгүй ээ. Гэхдээ энэ бол 15 настай хүүд мөрөөдөл шиг л зүйл,” гэж ярьж байгаа нь гардаг.

2010 онд тэд “BET-SOS Haiti” буяны тоглолтод хамт оролцож, 2011 онд Jimmy Kimmel Live! нэвтрүүлэгт зочлохдоо Комбс:

“Бид сонин байдлаар найзууд болсон. Жастин надтай юу хийдэг тухайгаа телевизээр ярихгүйг мэддэг,” хэмээн хэлж байжээ.

Мөн Бибер 2014 онд Атланта хотод болсон Комбсын DeLeón текилагийн танилцуулах арга хэмжээнд оролцож, Кэсси Вентурагийн дэргэд сууж байгаа зураг болон Комбс түүнд тэвэрч буй зураг олон нийтэд тархсан байдаг.

billboard.com

What do you think?

Box Office: “Final Destination: Bloodlines” нээлтийн өмнөх үзвэрээр .5 саяын орлого олжээ

Box Office: “Final Destination: Bloodlines” нээлтийн өмнөх үзвэрээр $5.5 саяын орлого олжээ

Челси 1-0 Манчестер Юнайтед: Кукуреллагийн гоол багийг Аваргуудын лигийн эрхийн бүсэд авч үлдлээ

Челси 1-0 Манчестер Юнайтед: Кукуреллагийн гоол багийг Аваргуудын лигийн эрхийн бүсэд авч үлдлээ