Ихрүүдийн судалгаа нь генетикийн хувьд маш төстэй байдаг тул эрүүл мэндийн ялгаануудыг (энэ тохиолдолд сэтгэл гутралын шинж тэмдэг) хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдрах орчин гэх мэт хувьсагчидтай холбох боломжийг олгодгоороо эрдэмтдэд ихээхэн ач холбогдолтой.
Энэхүү судалгааг Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн (UNSW) судлаачид удирдсан бөгөөд 3,483 хүний хоолны дэглэм ба сэтгэл санааны байдлын талаарх судалгааны мэдээллийг шинжилсэн байна. Бүх оролцогчид 45-аас дээш настай байсан бөгөөд 11 жилийн хугацаанд хяналтанд байжээ.
“Ихрүүд генетикийн 50-100 хувийн төстэй байдалтай байдаг бөгөөд хамт өссөн тохиолдолд ижил гэр бүлийн орчинтой байдаг” гэж UNSW-ийн генетикч Карен Матер тайлбарлажээ.
“Ихрүүдийг судалгаанд ашиглахын нэг давуу тал нь амьдралын эхэн үеийн нийгэм, эдийн засгийн байдал зэрэг хүсээгүй хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах боломжтой юм.”
Судалгааны баг өндөр жимс, ногооны хэрэглээтэй (өдөрт дунджаар 2.1 ба 2.0 удаа хэрэглэдэг) болон бага хэрэглээтэй (өдөрт дунджаар 0.3 ба 0.5 удаа хэрэглэдэг) хүмүүсийн сэтгэл гутралын шинж тэмдэгт “багахан” ялгаа ажигласан байна.
Харин ногоо болон жимсний хэрэглээг дунджаар нэмэгдүүлсэн тохиолдолд ялгаа бага байсан бөгөөд жимсний хувьд огт ажиглагдаагүй байна.
Мөн судалгаанд оролцогчдын ихэнх нь нийтлэг зөвлөмжид заасан өдөрт таван порц жимс, ногоо идэх хэмжээнд хүрээгүй байжээ.
“Скандинавын хоёр томоохон судалгаагаар жимс, ногооны хэрэглээ маш бага байсан нь ажиглагдсан бөгөөд аль алинд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн өдөрт таван порц хэрэглэх хэмжээнээс хоёр дахин бага байсан” гэж UNSW-ийн тэжээлийн мэргэжилтэн Аннабел Матисон дурджээ.
“Хэрэв хэрэглээг зөвлөсөн хэмжээнд хүргэвэл сэтгэл гутралын оноо хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.”
Мэдээлэл шалтгаан ба үр дагаврыг батлахад хангалттай нарийвчилсан биш боловч судалгаанд ихрүүдийг ашигласан нь үр дүнгийн ач холбогдлыг нэмэгдүүлжээ.
“Жимс, ногооны хэрэглээ өндөр байх нь сэтгэл гутралын шинж тэмдэгт хамгаалалтын холбоотой байгааг өмнөх судалгаануудын ихэнх нь нотолдог” гэж багийнхан нийтлэлдээ бичсэн байна.
Жимс, ногоо нь эрүүл мэндийн олон талбарт эерэг нөлөө үзүүлдэг нь тодорхой. Өмнөх судалгаанууд ч хооллолт, сэтгэл гутралын хоорондын холбоо, мөн нарийн гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг онцолж байжээ.
Судалгаанд оролцогчдын нас чухал ач холбогдолтой: сэтгэл гутралын эмгэг нь 55-75 насны хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг бөгөөд жимс, ногоо ихээр хэрэглэх нь үүнийг шийдвэрлэх энгийн арга зам болж болохыг судалгаа харуулж байна.
“Энэхүү судалгаа 45-аас дээш насны насанд хүрэгчдэд жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх өөр нэг үндэслэлийг санал болгож байна” гэж Матисон онцолжээ.
Судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ.
sciencealert.com