in

Жонес Аспиналлтай тулалдахаар зөвшөөрсөн гэж Дэйна Уайт мэдэгдлээ

Жон Жонес 2008 онд холимог тулаанд анх зодоглож, нийт 30 тулаан хийснээс 28-д нь ялалт байгуулсан байна.

Жонес Аспиналлтай тулалдахаар зөвшөөрсөн гэж Дэйна Уайт мэдэгдлээ

UFC-ийн ерөнхийлөгч Дэйна Уайт Жон Жонес зодог тайлж болзошгүй талаар шуугиан дэгдсэн энэ үед, түүний дараагийн тулаан Том Аспиналлын эсрэг болох ёстой гэж дахин онцоллоо. Уайтын хэлснээр Жонес Аспиналлтай тулалдахаар “зөвшөөрсөн” ч гэрээ хараахан байгуулаагүй байна.

Сүүлийн үед Жонес өөрийн сошиал хуудсуудаар дамжуулан зодог тайлж буй мэт дохио өгч, улмаар хуучин өрсөлдөгч Франсис Нганнуг дуудсан нь анхаарал татсан. Харин UFC 316 тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Дэйна Уайт энэ бүхний талаар байр сууриа илэрхийлжээ.

“Том Аспиналл бол жинхэнэ өрсөлдөгч нь. Хэрэв Жонес зодог тайлахаар шийдсэн бол бид хүчлэх боломжгүй. Би өмнө нь Хабибийг зодог тайлах хэрэггүй гэж бодож байсан, Кормье ч илүү удаан тулалдаасай гэж хүссэн. Гэхдээ энэ бол тэдний шийдвэр,” хэмээн тэр хэлсэн байна.

Франсис Нганнугийн тухайд Уайт түүнийг буцаж ирэх магадлалд эргэлзэж буйгаа илэрхийлж, “Энэ бол Аспиналлын тулаан” хэмээн товчхон хэлжээ.

2023 оны арваннэгдүгээр сард сүүлийн тулаанаа хийснээс хойш Жонес дэвжээнд гараагүй байгаа ч, Уайт түүнийг Аспиналлтай тулалдах саналд хариу өгч, тулаанд зөвшөөрсөн гэж мэдэгдэв.

“Жонес энэ тулаанд оролцоно гэж зөвшөөрсөн. Бид түүнд санал тавьсан, тэр ч үүнийг хүлээн авсан. Гэхдээ албан ёсны гэрээнд гарын үсэг зураагүй байгаа,” гэж Уайт тайлбарлалаа.

32 настай Аспиналл 18 сарын турш хүнд жингийн завсрын аварга цолоо хадгалж буй бөгөөд тэрээр Жонес зодог тайлсан гэж үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж:

UFC: Dana White says Jon Jones ‘agreed’ to fight Tom Aspinall, responds to Francis Ngannou return speculation

Dana White says Jon Jones “agreed” to fight Tom Aspinall but no contract has been signed.

What do you think?

Мбаппе PSG-ийн Аваргуудын лигийн түрүүнд сэтгэл хөдөлсөнгүй

Мбаппе PSG-ийн Аваргуудын лигийн түрүүнд сэтгэл хөдөлсөнгүй