in ,

Зөгийн балт зөгий Австралийн уугуул зөгийнүүдийг мөхөл рүү түлхэж болзошгүйг судалгаа анхааруулжээ

Зөгийн балт зөгий Австралийн уугуул зөгийнүүдийг мөхөл рүү түлхэж болзошгүйг судалгаа анхааруулжээ

Европын зөгийн балт зөгий аж ахуйд үнэлэгддэг хөдөлмөрч амьтан боловч Австралийн уугуул зөгийнүүдийн хувьд аюулын эх сурвалж болж байна. Curtin их сургуулийн хийсэн судалгаа зөгийн балт зөгийн тоо толгой нэмэгдэхийн хэрээр байгальд үүрлэдэг уугуул зөгийнүүдийн үржил хомсдож, оршин тогтнох чадвар нь муудаж буйг тогтоожээ.

Зөгийний буудал судалгааны лаборатори болов

Curtin их сургуулийн амьдрал ба молекулын шинжлэх ухааны тэнхимийн доктор Кит Прендергаст хоёр жилийн турш 14 хотын ой, цэцэрлэгт 1000 гаруй уугуул зөгийн үүрийг судалжээ. Тэрээр “зөгийний буудал” нэртэй жижиг байгууламжуудаар дамжуулан зөгийнүүдийн үржил, амьдрах чадварыг үнэлсэн байна.

“Зөгийний буудал нь зөгийнүүдэд үүр барих орон зай төдий бус, тухайн бүс нутагт тэд хэрхэн амьдарч, нөхөн үржиж байгааг тодорхойлох чухал хэрэгсэл юм” гэж доктор Прендергаст тайлбарлав.

Уугуул зөгийнүүдийн үржил хомсдож, үр төл жижиг болжээ

Судалгаанд хамрагдсан бүс нутагт зөгийн балт зөгийн тоо их байх тусам уугуул зөгийнүүдийн нөхөн үржих чадвар буурч, эм зөгийн тоо багассан байна. Үр төл нь илүүтэйгээр хорогдож, амьд гарсан эр зөгийнүүд жирийн үеийнхээс жижиг хэмжээтэй байсан нь илэрчээ.

Хоол тэжээлийн өрсөлдөөн нь тэнцвэр алдуулж байна

Зөгийн балт зөгий олон төрлийн ургамлаас тоос цуглуулж байсан бол уугуул зөгийнүүд цөөн хэдэн, тодорхой ургамалд төвлөрч байжээ. Эхний жилд зөгийн балт зөгий дунджаар 10 гаруй ургамлаас тоос цуглуулсан бол уугуул зөгийнүүд ердөө 4 орчим ургамал дээр төвлөрсөн байна. Хоёр дахь жилд энэхүү зөрүү бүр ихэсч, уугуул зөгийнүүдийн тэжээлийн хүрээ дунджаар 2.8 ургамал дээр хязгаарлагджээ.

Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд “дайн”-ны талбар болж байна

Гаднын зүйлийн ургамал давамгайлсан хотын цэцэрлэгүүд зөгийн балт зөгийн өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлж, уугуул зөгийнүүдийн тэжээлийн хүрээг бүр ч хумижээ. Цэцгийн тоосны давхцал ихсэхийн хэрээр уугуул зөгийнүүд үүрэндээ бэлтгэх хоол тэжээлийн тоо буурч, нөхөн үржих чадвар нь муудсан байна.

“Өндөр давхцалтай бүсэд үр төлийн тоо эрс багасаж, үржлийн бүтээмж муудсан нь шууд ажиглагдсан” хэмээн доктор Прендергаст онцолжээ.

Бэлгийн харьцаа алдагдсанаар популяц буурах эрсдэлтэй

Нөөц багассанаар эм зөгийн хөгжихөд шаардлагатай шим тэжээл хүрэлцэхгүй болж, эр зөгийн давамгай хүйсийн бүтэц үүссэн байна. Энэ нь популяцийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ирээдүйд нөхөн сэргэх боломжийг нь бууруулах эрсдэлтэйг судалгаа анхааруулжээ.

Зөгийн балт зөгийтэй бүсэд үхэлтийн түвшин өндөр

Судалгааны эхний жилд зөгийн балт зөгий олноор байсан хотын бүсүүдэд уугуул зөгийнүүдийн үр төлийн үхэлтийн түвшин эрс өссөн байна. Мөн амьд үлдсэн эр зөгийнүүдийн бие жижиг, нөхөн үржих боломж багатай байжээ.

“Зөгийн балт зөгий байгальд хоргүй мэт санагдаж болох ч, экосистемд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг болж хувирч, уугуул зүйлүүдийн бууралтад нөлөөлж байгааг бид анхаарах ёстой” гэж доктор Прендергаст тайлбарлалаа.

Шийдэл юу вэ?

Судлаачдын санал болгож буй гарц бол:

  • Хотын бүсэд уугуул ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх
  • Зөгийн балт зөгийн зохицуулалттай тархалтыг дэмжих (менежменттэй үүрнүүдийг цөөрүүлэх, зэрлэг бүлүүдийг хянах)

Гэхдээ зөгийн балт зөгий нь газар тариалангийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бүрмөсөн хасах нь боломжгүй. Иймд зөв тэнцвэрийг олох шаардлагатайг судалгаа онцолжээ.

Судалгаа цаашид өргөжнө

Австралийн Байгаль хамгаалах нийгэмлэг, Forrest Research Foundation зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн энэхүү судалгаа Frontiers in Bee Science сэтгүүлд нийтлэгдсэн байна. Цаашид олон жилийн туршид нөхцөл байдлыг ажиглаж, зөгийн балт зөгийн нөлөөг багасгах үр дүнтэй арга замыг эрэлхийлэх шаардлагатайг судлаачид онцолжээ.

Уугуул зөгийнүүдийн оршин тогтнол зөвхөн цэцэгтэй холбогдохгүй харин ямар цэцэг нь тэднийх байж чадаж байна вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна.

What do you think?

Дукурэ Эвертонд сэтгэлээ шингээсэн мэндчилгээгээрээ баяртай гэж хэллээ

Дукурэ Эвертонд сэтгэлээ шингээсэн мэндчилгээгээрээ баяртай гэж хэллээ

Меган Ти Сталлион: “Торри намайг буудсан. Чи бол чөтгөр”

Меган Ти Сталлион: “Торри намайг буудсан. Чи бол чөтгөр”