in ,

Интер Милан, Наполи хоёр тэнцүү оноотой барианд орвол Сери А-ийн аваргыг хэрхэн тодруулах вэ?

Сүүлийн долоо хоногт Сери А-ийн аваргын төлөөх өрсөлдөөн огцом ширүүсэж, Интер Милан болон Наполи багууд ижил тооны оноотой финиш рүү дөхөж байна. Хоёр баг дотоодын аваргын төлөө шунаж буй энэ үед нэгэн онцгой дүрэм анхаарлын төвд орж ирэв.

Интер Милан, Наполи хоёр тэнцүү оноотой барианд орвол Сери А-ийн аваргыг хэрхэн тодруулах вэ?

Сери А-д оноо тэнцвэл юу болдог вэ?

Италийн дээд лиг нь бусад томоохон Европын лигүүдээс ялгаатай нэг дүрэмтэй — хоёр баг ижил оноотойгоор улирлыг дуусгавал гоолын зөрүү харгалзахгүй, харин шигшээ тоглолт буюу плэй-офф хийж аваргыг тодруулдаг.

Энэ дүрэм 2005 онд хүчингүй болж байсан ч 2022 онд дахин сэргэж, 2022-23 оны улирлаас хэрэгжиж эхэлсэн. Энэ нь зөвхөн аваргын төлөө төдийгүй доод лиг рүү унах эсэхийг шийдэхэд ч хэрэглэгддэг.

Шигшээ тоглолт хэрхэн явагддаг вэ?

  • Хоёр баг 38 тоглолтын дараа тэнцүү оноотой байвал нэг удаагийн плэй-офф тоглолт хийнэ.

  • Гоолын зөрүү нь эцсийн байрлалд нөлөөлөхгүй ч аль баг гэрийн талбайд тоглохоо шийдэхэд хэрэглэгддэг.

  • Хэрэв тоглолт 90 минутын дараа тэнцээ болбол нэмэлт цаггүй шууд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулна.

  • Улирлын өмнөх тоглолтуудын харилцан үр дүн (жишээ нь нэг баг нь нөгөөгөө хожсон байдал) нь ямар ч нөлөөгүй.

Энэ тогтолцоо шударга бус мэт санагдаж болох ч хоёр баг ялгарахгүй байвал хамгийн шударга шийдэл гэж үзэх хүмүүс ч бий.

Ховор тохиолдол

Бүтэн улирлын турш өрнөсөн өрсөлдөөн эцэстээ торгуулийн цохилтоор шийдэгдэх нь зарим хүмүүст шударга бус санагдаж болох юм. Магадгүй үүнээс үүдэн Сери А лиг 2005 онд уг дүрмийг цуцалж байжээ.

Гэсэн ч өөр нэг өнцгөөс харвал ялгаж болохгүй багуудын хооронд нэг тоглолт хийх нь хамгийн шударга шийдэл гэж үзэх хүмүүс ч бий.

Энэхүү дүрмийг Сери А 2022-23 оны улирлаас дахин хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч сүүлийн хоёр улиралд энэ заалт ашиглагдсангүй — Наполи, Интер багууд тухайн улиралд олон онооны зөрүүтэйгөөр түрүүлж, аваргын асуудлыг эрт шийдэж байв.

Сери А-ийн түүхэнд плэй-офф тоглолтоор аваргыг шийдсэн цорын ганц тохиолдол 1964 онд болсон. Тэр үед Интер, Болонья багууд 34 тоглолтын дараа тус бүр 54 оноотой тэнцсэн бөгөөд шийдвэрлэх тоглолт Ромын Олимпико цэнгэлдэхэд болж, Болонья 2-0-ээр ялалт байгуулж, аварга болж байжээ.

Сүүлийн жилүүдэд плэй-оффийг голчлон доод лиг рүү унах эсэхийг шийдэхэд ашиглаж байна. Жишээлбэл, 2022-23 оны улиралд Хеллас Верона Специаг 3-1-ээр хожиж, Сери А-д үлдсэн юм.

Интер болон Наполи хэнтэй тоглох вэ?

33 тоглолтын дараа Интер болон Наполи багууд ижил амжилт үзүүлээд байна:

  • 21 хожил

  • 8 тэнцээ

  • 4 хожигдол

Эцсийн таван тоглолтын үр дүн лигийн аваргыг тодруулахад гол үүрэг гүйцэтгэх ба аль баг ч түрүүлэх боломж хэвээр байна.

Интерийн үлдсэн тоглолтууд:

  • Рома (зочин) – 4 сарын 26

  • Верона (гэртээ) – 5 сарын 3

  • Торино (зочин) – 5 сарын 11

  • Лацио (гэртээ) – 5 сарын 18

  • Комо (зочин) – 5 сарын 25

Наполигийн үлдсэн тоглолтууд:

  • Торино (гэртээ) – 4 сарын 27

  • Лечче (зочин) – 5 сарын 3

  • Женоа (гэртээ) – 5 сарын 11

  • Парма (зочин) – 5 сарын 18

  • Каляри (гэртээ) – 5 сарын 25

What do you think?

Leave a Reply

Харри Кэйн карьерынхаа анхны цомыг хүртэж, Бундеслигийн аваргын амтыг мэдэрлээ

Харри Кэйн карьерынхаа анхны цомыг хүртэж, Бундеслигийн аваргын амтыг мэдэрлээ

Премьер лиг Тоттенхэмийн тоглолтын хуваарийг урагшлуулж, Европын Лигийн финалын өмнөх бэлтгэлийг тэнцвэржүүллээ

Премьер лиг Тоттенхэмийн тоглолтын хуваарийг урагшлуулж, Европын Лигийн финалын өмнөх бэлтгэлийг тэнцвэржүүллээ