in ,

Исак Эвертоны эсрэг шийдвэрлэх тулаанд оролцох магадлалтай байна

Хэрэв Александр Исак Эвертоны эсрэг Ням гарагт гэртээ хийх тоглолтод бэлэн бус байвал Ньюкаслын хувьд томоохон гарз болох юм.

Исак Эвертоны эсрэг шийдвэрлэх тулаанд оролцох магадлалтай байна

Ньюкаслын довтлогч Александр Исак ирэх Ням гарагт болох Премьер лигийн чухал тоглолтын өмнө бэлтгэлд оролцоогүй байгаа ч, дасгалжуулагч Эдди Хау түүнийг гараанд гарах “боломж байгаа” хэмээн мэдэгджээ.

Исак энэ улиралд лигт 23 гоол оруулаад байгаа ч өнгөрсөн долоо хоногт Арсеналд хожигдсон тоглолтыг цавины гэмтлийн улмаас өнжсөн юм.

Түүнийг дахин оролцож чадахгүй бол Ньюкаслын хувьд хүнд цохилт болох бөгөөд тус тоглолт Санкт Жэймс Паркд болох шийдвэрлэх уулзалт юм.

Ньюкасл Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байгаа ч Челси, Астон Виллатай оноо тэнцүү, Долдугаарт яваа Ноттингем Форест нэгхэн онооны зөрүүтэй араас нэхэж байна.

Эхний таван байр ирэх улирлын Аваргуудын лигийн эрх олгох тул Ньюкасл хожил байгуулснаар эрхээ баталгаажуулна. Харин оноо алдах юм бол өрсөлдөгчдийн дүнгээс хамаарах нөхцөл үүснэ.

Хау: “Исак тоглох боломжтой хэвээр байгаа”

Исакын талаарх асуултад Ньюкаслын дасгалжуулагч Эдди Хау:

“Түүний байдал боломжийн байна. Багийн бэлтгэлд хараахан оролцоогүй ч долоо хоногийн турш ахицтай байгаа. Ирэх хоёр хоног түүний Ням гарагт гарах эсэхийг шийдэх чухал үе болно. Боломж бий” гэжээ.

“Тоглох эсэх шийдвэрийг маргааш гаргана. Тэр энэ долоо хоногт дангаараа бэлтгэл хийж, ачааллаа нэмсэн. Гүйж байгаа ч одоогоор өөрийгөө гайгүй мэдэрч байна. Гэхдээ гүйх, бөмбөг өшиглөх хоёр өөр зүйл шүү дээ” хэмээн тайлбарлав.

Мөн Кийран Триппьерын хувьд тоглох нь эргэлзээтэй байгаа бол Жоэлинтон тоглолтыг алгасах нь тодорхой болсон байна.

Бидний тавдугаар байрт орох нь бүрэн баталгаатай биш

Ньюкасл лигийн эхний тавд багтах үндсэн өрсөлдөгчдийн нэг ч Эдди Хау бүх зүйл дуусаагүй гэж үзэж байна.

“Тавд үлдэх нь амар зүйл биш. Эвертон сүүлийн үед амархан дийлддэггүй баг болж, маш бага гоол алдсан. Тэд ч бас аюултай довтлогчидтой.

Тиймээс бид бүх анхаарлаа тоглолтонд төвлөрүүлж, хожихын тулд юу хийхээ ойлгож тоглох ёстой.

Бусдаас тусламж хүлээхээс илүү өөрсдөө хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Бид юу хийх ёстойгоо мэдэж байгаа” гэж Хау хэллээ.

What do you think?

Реал Мадридын ерөнхийлөгч сүүлчийн тоглолтын өмнө Анчелоттид хүндэтгэл үзүүлэв

Реал Мадридын ерөнхийлөгч сүүлчийн тоглолтын өмнө Анчелоттид хүндэтгэл үзүүлэв

Мел Гибсон Италид “The Resurrection of the Christ” киноны бэлтгэл ажлаа эхлүүлж, Соёлын сайдтай уулзлаа

Мел Гибсон Италид “The Resurrection of the Christ” киноны бэлтгэл ажлаа эхлүүлж, Соёлын сайдтай уулзлаа