in

Ислам Махачев: Чаэл шиг дундаж тамирчин агуу байдал гэж юу болохыг ойлгохгүй

Ислам Махачев: Чаэл шиг дундаж тамирчин агуу байдал гэж юу болохыг ойлгохгүй

UFC-ийн хөнгөн жингийн аварга Ислам Махачев өөрийнх нь шийдвэрийг шүүмжилсэн Чаэл Сонненыг “дундаж тамирчин” хэмээн тодорхойлж, хатуу хариу өглөө.

Соннен саяхан хийсэн мэдэгдэлдээ Махачевыг Илиа Топуриатай тулалдахын оронд дээд жингийн аварга Жэк Делла Маддаленатай тулахаар зүтгэж буйг “аймхай зангийн илрэл” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр “Чи энэ залуугаас зугтаах гэж бүсээ ч, жингийн ангиллаа ч орхиж байна. Энэ бол аварга хүний байж болох зан авир биш” хэмээн шүүмжилжээ.

Харин дөрвөн дараалсан бүс хамгаалалтаар UFC-ийн хөнгөн жингийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоогоод буй Махачев уг мэдэгдэлд Твиттер хуудсаараа дамжуулан хариу барьсан байна.

“Нэр хүнд, мөнгө хөөх нь спортод агуу зүйл бүтээхтэй ижил биш. Харин хямдхан үгээр нэрд гарч, оргилд хүрэхийг оролдсон дундаж тамирчин энэ ялгааг ойлгохгүй. Тиймээс зүгээр л суугаад, жинхэнэ тамирчид хэрхэн хийдэгийг хар, авгай Чаэл” хэмээн бичжээ.

Махачевын хувьд хоёр жинд аварга болох зорилгоо дахин бататгаж, “Чаэл шиг хүмүүс энэ шийдвэрийн цаад үнэ цэнийг хэзээ ч ойлгохгүй” хэмээн онцоллоо.

Махачев хоёр жинд UFC-ийн аварга болох хүсэлтэйгээ аль эрт илэрхийлж байсан ч дотны найз, хамтран бэлтгэл хийдэг Белал Мухаммад уг жингийн бүсийг эзэмшиж байсны улмаас өмнө нь дээд жинд дэвшихээс татгалзаж байжээ.

Гэвч UFC 315 тэмцээнд Мухаммад Жэк Делла Маддаленад бүсээ алдсан даруйд Махачев 170 фунтын ангилал руу дэвшин, хоёр дахь бүсийн төлөө тулалдах сонирхлоо илэрхийлсэн юм.

Энэ шийдвэрийн улмаас тэрээр хөнгөн жингийн аваргын бүсээ тавьж өгөхөөс өөр аргагүй болсон ч жилийн сүүлчээр Делла Маддаленатай тулах товтой байгаа. Хэрэв ялалт байгуулж чадвал хоёр өөр жинд аваргын бүс зүүсэн UFC-ийн цөөн тооны домогт тулаанчдын нэг болох юм.

Харин Илиа Топуриа энэ жил хөнгөн жингийн бүсийн төлөөх боломжоо хадгалсаар байгаа бөгөөд зургадугаар сард болох UFC 317-ийн гол тулаанд Чарльз Оливейратай учраа таарахаар болсон.

Махачевын Твиттерт хийсэн мэдэгдлийн дараа Чаэл Соннен мөн хариу бичсэн ч түүний бичсэн зүйл зарим хүний хувьд ойлгомж муутай байв.

What do you think?

29 Points
Upvote Downvote
Рафинья Барселонатай гэрээгээ нэг жилээр сунгалаа

Рафинья Барселонатай гэрээгээ нэг жилээр сунгалаа

Google-ийн шинэ AI YouTube-ийн “тархи амраасан” видеонуудыг олноор нь бүтээж байна

Google-ийн шинэ AI YouTube-ийн “тархи амраасан” видеонуудыг олноор нь бүтээж байна