Испанийн шигшээ баг Францын эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, 5-4 онооны харьцаатай ялалт байгуулснаар Nations League-ийн шигшээ тоглолтод шалгарлаа.
Энэ тоглолтод бүхий л зүйлс багтсан байлаа. Гайхалтай довтолгоо, хамгаалалтын эмх замбараагүй байдал, боломжгүй мэт эргэн ирэлт.
Луис Де Ла Фуэнтэгийн удирдсан залуус тоглолтын ихэнх хугацаанд зогсолтгүй дайрч, ялангуяа зогсолтгүй дайчлан тоглосон Ламин Ямал, Нико Уильямс нарын ачаар Францын хамгаалалтыг олон удаа нэвтэлсэн юм.
Гэвч 2-р үед Франц эргэн ирэлтийн гайхалтай оролдлого хийж, 5-1 гэсэн тоог 5-4 болгосноор Испанийн ялалтыг “хөлс шингээсэн” болгож орхив.
Испани эхний үед тун эрт хоёр гоолын давуу байдалтай болсон. 22 дахь минутад Ямал, Микел Оярсабал нарын ухаалаг хослолын дараа Нико Уильямс хаалганы тааз руу цохин эхний гоолыг оруулсан.
Гурван минутын дараа Оярсабал дамжуулалт өгч, Микел Мерино газартай наалдсан цэвэр цохилтоор давууг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.
Гэнэтийн энэ довтолгоонд сандарсан Францын баг анхны үеийн сүүлчээр дахин нэг гоол алдах шахсан. Гэвч завсарлагааны дараа Испани давамгайллаа үргэлжлүүлж, 67 дахь минутад 5-1-ээр тэргүүлж байв.
Едүгээ 17 настай ч туршлагатай тоглогч мэт хүйтэн хөндий тоглосон Ямал, Адриен Рабьо түүнийг унагаасны дараа оноог 3 болгож торгуулийн цохилтыг хөнгөхөн гүйцэтгэсэн юм.
🏁 ¡¡𝗙𝗜𝗡𝗔𝗔𝗔𝗔𝗔𝗟 𝗗𝗘𝗟 𝗣𝗔𝗥𝗧𝗜𝗗𝗔𝗭𝗢𝗢𝗢𝗢𝗢𝗢!!
— Selección Española Masculina de Fútbol (@SEFutbol) June 5, 2025
La @SEFutbol se lleva esta locura.
🇪🇸 🆚 🇫🇷 | 5-4 | 90+6’#VamosEspaña | #NationsLeague pic.twitter.com/7c6wq4bELD
Дараа нь Педри Уильямсын гайхалтай дамжуулалтыг нарийн ухаалаг цохилтоор дуусгаж 4 дэх гоолыг нэмэв. Үүний дараа Ямал Педро Поррогийн овжин дамжуулалтыг ашиглан 2 дахь гоолоо, Испанийн 5 дахь гоолыг тун цэвэрхэн орууллаа.
Францын зүгээс сэргэлт эхлэх дохио Килиан Мбаппегийн торгуулийн цохилтоор ирлээ. Цагийн заагт дөхсөн үед авсан энэ гоол бага зэрэг найдвар төрүүлсэн ч 5-1 гэсэн онооны хажууд, үлдсэн 30 минутад юу ч өөрчлөгдөнө гэдэгт цөөн хүн итгэж байв.
Гэвч зүлэг ногоон талбай дээр Райан Черки гарч ирэв.
Лион клубийн авьяаслаг хагас хамгаалагч 25 ярдын зайнаас хийсэн гайхалтай цохилтоор тоог 5-2 болгож, Францыг сэргээлээ. Үүний дараа түүний хийсэн аюултай дамжуулалт 84 дэх минутад Испанийн хамгаалагч Даниэль Вивианы хөлөөс торгон торонд орсон юм.
Франц довтолгооны үнэр мэдэрч улам урагшилсан бөгөөд 93 дахь минутад дахин Черки гайхшруулж, Рандал Коло Муаниг толгойгоор гоолдсон яг таг дамжуулалтаар хангаж, тоог 5-4 болголоо. 5-1-ээс ийм ойр ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй.
Гэсэн ч Испани тэсч үлдлээ.
Сүүлчийн хэдхэн минут галзуу мэт өрнөсөн ч Де ла Фуэнтэгийн баг хамгаалж чадсан бөгөөд финалд шалгарч, Европын хамгийн сонирхолтой довтолгоотой баг гэдгээ дахин баталлаа.
Харин Франц болон Дидье Дешампын хувьд энэ шөнө гашуун сургамжтай байв. Тэдний хамгаалалтын эмзэг байдал тодорхой илэрсэн ч тоглолтын сүүлийн хагаст үзүүлсэн тэмцэл нь бага ч атугай тайтгаруулсан байх биз.
Randal pour le 5-4 !!!
— Equipe de France ⭐⭐ (@equipedefrance) June 5, 2025
On pousse 💪
🇪🇸5-4🇫🇷 #ESPFRA #FiersdetreBleus pic.twitter.com/XHAp3qKwSG
101greatgoals.com