in ,

Карло Анчелотти: Хёйсен бол маш сайн наймаа, харин мэргэн буучийн өрсөлдөөн Мбаппег улам хурцалж байна гэв

Мбаппе сүүлийн дөрвөн тоглолтдоо долоон гоол оруулаад байна.

Карло Анчелотти: Хёйсен бол маш сайн наймаа, харин мэргэн буучийн өрсөлдөөн Мбаппег улам хурцалж байна гэв

Реал Мадридын менежерийн албаа энэ улирлын дараа өгөх гэж буй Карло Анчелотти шинээр нэгдсэн төвийн хамгаалагч Дин Хёйсенг “Маш сайн наймаа” хэмээн тодорхойлж, Ла Лигийн мэргэн буучийн өрсөлдөөн нь Килиан Мбаппегийн хувьд “Томоохон сэдэл” болж байгааг онцоллоо.

Английн Борнмут клуб бямба гарагт Хёйсенг Реал Мадрид руу явж буйг албан ёсоор зарласан бөгөөд 20 настай хамгаалагчийн 50 сая фунтын гэрээ цуцлах заалтыг Испанийн аваргууд идэвхжүүлснээр Премьер лигт улирлын турш үргэлжлэх байсан зээлийг хугацаанаас нь өмнө дуусгасан юм.

Хёйсен ирэх улиралд Парис Сен-Жермен клубийн бүх цаг үеийн мэргэн бууч, Реал Мадридт нэгдээд буй Килиан Мбаппетэй нэг багт тоглох бөгөөд Мбаппе шинэ багтаа элссэнээс хойш бүх тэмцээнд нийт 39 гоол оруулаад байна.

Хёйсен – Маш сайн наймаа

Хёйсен бол ирээдүйтэй, авьяастай тоглогч” хэмээн Анчелотти онцолжээ. Реал Мадридын улирлын дараа Бразилын шигшээ багийг удирдах тэрбээр, “Тэр бол маш сайн наймаа. Реал Мадридын шинэ тоглогч бүр фенүүдэд хүлээлт төрүүлдэг. Учир нь энэ клуб ямагт оргилд байхыг зорьдог, үргэлж хүчирхэг хэвээр байхыг хүсдэг” гэж нэмж хэлсэн юм.

Өнгөрсөн жил бид хамгаалалтаа шинэчлэх хэрэггүй гэж бодож байсан. Учир нь Алаба, Милитао, Карвахаль нар буцаж ирж байсан. Гэвч улирлын туршид тэдний бэртэл бидэнд том сорилт болсон.”

Ла Лигийн мэргэн буучийн өрсөлдөөн: Мбаппе vs Левандовски

Францын шигшээ багийн ахлагч Мбаппе энэ улиралд Ла Лигт 28 гоол оруулж, Барселонагийн Роберт Левандовскигоос 3 гоолоор илүү бичигдэж байна.

Реал Мадрид энэ ням гарагт (Улаанбаатарын цагаар 02:00) Севильягийн талбайд зочлон тоглох бол Барселонагийн баг зэрэгцээ цагт Вильярреалтай тоглоно. Харин сүүлийн тойрогт буюу тавдугаар сарын 25-нд Реал Мадрид Реал Сосьедадыг гэртээ хүлээн авна. Барселонагийн баг тэр өдөр Атлетик Бильбаогийн талбайд зочилно.

“[Мэргэн бууч болох] энэ боломж бол сэдэл” гэж Анчелотти хэлээд “Мбаппегийн хувьд энэ үнэхээр чухал. Энэ нь түүний улирлын даяар ямар сайн тоглосныг илтгэнэ. Реал Мадридын бүрэлдэхүүнд өнгөрүүлж буй анхны улиралд ийм үзүүлэлттэй байна гэдэг маш сайн хэрэг. Би хувьдаа түүнийг одоо ч илүү ихийг хийж чадна гэж бодож байна. Гэхдээ шударгаар хэлэхэд, түүний анхны улирал үнэхээр сайн болж өнгөрлөө” гэжээ.

Бэртэл гэмтэл – Реал Мадридын гол бэрхшээл

Барселона энэ улиралд Реал Мадридыг 4 удаа хожсон бөгөөд хамгийн сүүлд тавдугаар сарын 11-нд болсон “Эль Класико”-д 4-3 харьцаагаар хожсон нь цомын хувь заяаг үндсэндээ шийдсэн. Тухайн тоглолтод Мбаппе гурван гоол оруулсан ч ялалт авч чадсангүй.

Сүүлчийн Класикод бид улирлыг эхлүүлсэн үндсэн 4 хамгаалагчгүй тоглосон гэдгийг мартаж болохгүй” хэмээн Анчелотти тайлбарлалаа. “Карвахаль, Милитао, Рюдигер, Менди, Алаба бүгд байсангүй. Манай хамгаалалтын шугамд гарсан бэртлүүд бол хамгийн том асуудал байсан. Энэ тоглогчид бол багийн тулгуурууд юм.”

Гэсэн ч Барселонад баяр хүргэе. Тэд үзэсгэлэнтэй хөлбөмбөг тоглосон. Цомыг авах бүрэн эрхтэй байсан. Харин ирэх улиралд Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид гурав аваргын төлөө дахин өрсөлдөнө.”

Real Madrid's Carlo Ancelotti

Анчелотти Реал Мадридын шилжилт, наймааг үнэлэв

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагчдын нэг Карло Анчелотти Реал Мадридыг анх 2013–2015 онд удирдаж байсан бол хоёр дахь удаагийн бүрэн эрхээ 2021 онд авсан билээ.

Клубт байх хугацаандаа хоёр удаа Ла Лигийн аварга болж, гурван удаа Аваргуудын лигт түрүүлсэн түүний хувьд, трансферын цонх бүрт өөрийн санал бодлыг тусгаж ирснийг онцолжээ.

Би энд ирснээс хойш, хэрвээ хэн нэгнийг орхигдуулаагүй бол, Реал Мадрид Камавинга, Рюдигер, Беллингэм, Чуамени, Мбаппе нарыг авчирсан” хэмээн Анчелотти дурсан ярив. “Би үүнээс илүүг хүсч болох байсан уу? Үгүй.

Клубын гаргасан бүх шийдвэрүүд дасгалжуулагчийн баг болон надтай хамтран зөвшилцсөн шийдвэрүүд байсан. Үүн дээр нэмэх зүйл алга.

Өнгөрсөн улиралд бид бас л ижил бэртэлтэй нүүр тулж байсан ч асуудлаа шийдэж чадсан. Харин энэ жил илүү төвөгтэй байлаа.”

Real Madrid boss Carlo Ancelotti

Анчелотти Валверде, Винисиус Жуниор, Родриго, Куртуа нарын талаар

Бид бүр тус бүрээс илүү их зүйл гаргаж авч болох байсан байх. Гэхдээ Валверде, Винисиус Жуниор, Родриго, Куртуа зэрэг тоглогчдыг шүүмжлэх үнэлгээ өгөх нь надад боломжгүй зүйл” хэмээн Анчелотти хэллээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн турш надад баяр баясал авчирсан эдгээр тоглогчдоо би хэзээ ч шүүмжлэхгүй. Тэд зарим үед өөрсдийнхөө хамгийн сайн түвшинд тоглож чадахгүй байж болох ч, миний хувьд тэд үргэлж хамгийн шилдгүүд хэвээр үлдэнэ.”

Хамтран ажиллагсдынхаа хүндлэл, дотно хандлагад би талархдаг. Энэ нь миний ажлыг, мөн хэн болохыг минь үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс энэ өдрүүдийг би чин сэтгэлээсээ эдлэх болно.”

Хуучин Реал Мадридын хагас хамгаалагч асан Хаби Алонсо Байер Леверкузенээс явах болсноо мэдэгдсэнээр, Анчелоттигийн халааг тун удахгүй авч магадгүй байна.

Дин Хёйсен — Статистик ба гүйцэтгэл

Дин Хёйсен өнгөрсөн зун Ювентусаас Борнмут клубт нэгдсэн ба энэ улиралд түүхэн амжилтаа үзүүлж буй багийн чухал хэсэг нь байжээ. Түүний оролцоотойгоор Андони Ираолагийн удирдсан Борнмут Премьер лиг дэх хамгийн өндөр онооны амжилтаа шинэчилсэн байна.

Испанийн шигшээ багийн хамгаалагч энэ улиралд дээд лигт 30 тоглолтод оролцож, Тоттенхэм, Манчестер Юнайтед, Арсеналын эсрэг гоол оруулжээ.

Реал Мадрид түүнд таван жилийн гэрээ санал болгосон бөгөөд тэрээр улирлын үлдсэн хоёр тоглолтдоо Борнмутын бүрэлдэхүүнд үргэлжлэн оролцоно.

101greatgoals.com

What do you think?

Хиймэл оюун ухаан амьтдын хэл яриаг тайлж байна: Бид тэдэнтэй харилцахыг оролдох ёстой юу?

Хиймэл оюун ухаан амьтдын хэл яриаг тайлж байна: Бид тэдэнтэй харилцахыг оролдох ёстой юу?

Микел Артета: Хавертцийн биеийн эдгэрэлт, өөрчлөлт сэтгэл хөдөлгөм байсан

Микел Артета: Хавертцийн биеийн эдгэрэлт, өөрчлөлт сэтгэл хөдөлгөм байсан