Мягмар гарагт MMA Fighting сайтаас Холланд дунд жингийн тулаанд ONE Championship-ийн хоёр жингийн аварга асан Рейниер де Риддертэй UFC 311-д тулалдах болсныг баталжээ. Энэхүү мэдээллийг анх MMAMania мэдээлсэн байна.
Холланд уг тулааныг өөрийн сошиал хуудсаар баталж, “Back at it like a jackrabbit” хэмээн хошигножээ.
UFC-ийн хамгийн алдартай тамирчдын нэг болох Холланд 2018 онд UFC-д нэгдсэнээс хойш 170 ба 185 фунтын жингийн хооронд тулаанд оролцсоор ирсэн. Гэвч тэрээр хагас дунд жинд дараалсан ялагдал хүлээснийхээ дараа (Үүний дотор энэ оны эхээр Майкл “Venom” Пэйжид шүүгчдийн шийдвэрээр ялагдсан) дунд жинд эргэн орж, Михал Олешейчукыг ялж, 2020 оноос хойших анхны ялалтаа байгуулсан юм. Хамгийн сүүлд тэрээр UFC 307-д Роман Долидзетэй тулалдаж, хавирганы бэртлийн улмаас ТКО ялагдал хүлээжээ.
Рейниер де Риддер бол ONE Championship-ийн дунд жин болон хагас хүнд жингийн аварга байсан бөгөөд энэ оны эхээр тус холбооноос гарсан. Де Риддер энэ сард UFC-д дебют тулаанаа хийж, UFC Las Vegas 100 дээр Жералд Миршарттай тулалдан, гарын гурвалсан боолтоор ялалт байгуулжээ.
UFC 311 ирэх оны нэгдүгээр сарын 18-нд Калифорни мужийн Инглвуд хотын Intuit Dome ордонд зохион байгуулагдана. Уг тулааны картын гол тулаан хараахан тодорхой болоогүй байгаа ч UFC-ийн хөнгөн жингийн аварга Ислам Махачев Армен Царукянтай дахин тулалдаж, бүсээ хамгаалах магадлалтай гэсэн цуу яриа байна.
www.mmafighting.com