in

Криштиану Роналду бэртлээсээ эргэн ирж, Германтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтлаа

Таван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Роналду сүүлийн хэдэн долоо хоног “Ал Наср”-ын бүрэлдэхүүнд тоглоогүй байсан юм.

Криштиану Роналду бэртлээсээ эргэн ирж, Германтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтлаа

Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Мартинес 40 настай Криштиану Роналдуг ирэх зургадугаар сард Германы эсрэг хийх UEFA Nations League-ийн хагас шигшээ тоглолтын 27 тоглогчийн бүрэлдэхүүнд дуудаж, түүнийг үндэсний багт эргэн ирүүллээ.

Сүүлийн гурван тоглолтыг өнжсөн Роналдугийн бэртлийн талаар олон таамаг тараад байсан бөгөөд түүнийг улирлын төгсгөлөөр “Ал Наср”-аас явах тухай цуу ч гарсан. Гэсэн ч Мартинес энэ бүхнийг няцааж, довтлогчийн биеийн байдал хэвийн байгааг онцолсон юм.

“Криштианугийн бэлэн байдлын хувьд ямар ч асуудал байхгүй. Тэр тоглох бүрэн боломжтой” хэмээн бүрэлдэхүүнийг зарлах үеэр Мартинес мэдэгджээ.

Португалын бүх цаг үеийн мэргэн бууч Роналду энэ улиралд “Ал Наср”-ын төлөө бүх тэмцээнд нийт 39 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан айдас төрүүлсэн довтлогч байсаар байгаа юм.

Гэсэн ч түүний одоогийн гэрээ зургадугаар сарын 30-нд дуусах гэж буй тул дараагийн алхам нь юу болох тухай асуулт хэвээр үлдэж байна. Харин Мартинес зөвхөн ойрын зорилгод төвлөрч байгаагаа илэрхийлжээ.

“Манай бүрэлдэхүүнд байгаа тоглогчдын чансаанд би маш сэтгэл хангалуун байна. Бид олон хувилбартай. Аваргуудын лигийн шигшээд тоглох дөрвөн тоглогчтой байгаа нь ч сонирхол татаж байна” хэмээн тэр нэмж хэлжээ.

Мөн Испани дасгалжуулагч Жозе Моуриньог өөрийн оронд ирэх тухай яриаг үгүйсгэж, Португалын шигшээ багтай хийж буй урт хугацааны төслөө үргэлжлүүлэхэд тууштай байгаагаа дахин баталсан юм.

“Миний гол зорилго бол 2026 оны ДАШТ. Бид одооноос бэлтгэж, хөгжиж, одоог хүртэл хийсэн ажлаа улам бататгахад төвлөрч байна. Үлдсэн нь зүгээр л чимээ шуугиан. Бидний төвлөрч буй гол зүйл бол дэлхийн аварга.

Одоо бид Европын шилдэг дөрвөн багийн нэг байж чадсан. Nations League-т түрүүлэхийг хүсэж байгаа ч, үүнийг ДАШТ-д бэлтгэх чухал алхам гэж үзэж байна” хэмээн онцолжээ.

Португалын бүрэн бүрэлдэхүүн (UEFA Nations League 2024 — Германтай хийх хагас шигшээ тоглолтод)

Хаалгачид:

  • Диогу Кошта (Порту)
  • Руй Силва (Спортинг)
  • Жозе Са (Вулвз)

Хамгаалагчид:

  • Диогу Далот (Манчестер Юнайтед)
  • Нелсон Семеду (Вулвз)
  • Нуно Мендеш (ПСЖ)
  • Нуно Тавареш (Лацио)
  • Гонсалу Инасиу (Спортинг)
  • Рубен Диаш (Манчестер Сити)
  • Антониу Силва (Бенфика)
  • Ренату Вейга (Ювентус)

Хагас хамгаалагчид:

  • Жоау Пальинья (Бавари Мюнхен)
  • Рубен Невеш (Ал Хилал)
  • Жоау Невеш (ПСЖ)
  • Витинья (ПСЖ)
  • Бруну Фернандеш (Манчестер Юнайтед)
  • Педру Гонсалвеш (Спортинг)
  • Бернарду Силва (Манчестер Сити)
  • Жоау Феликс (АС Милан)

Довтлогчид:

  • Франсиску Тринкау (Спортинг)
  • Франсиску Консейсао (Ювентус)
  • Педру Нету (Челси)
  • Родригу Мора (Порту)
  • Рафаэл Леау (АС Милан)
  • Диогу Жота (Ливерпүүл)
  • Гонсалу Рамуш (ПСЖ)
  • Криштиану Роналду (Ал Наср)

What do you think?

Энцо Мареска: Бетис илүү амралт авч байгаа нь шударга бус

Энцо Мареска: Бетис илүү амралт авч байгаа нь шударга бус

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?