in

Криштиану Роналду одоо ч зүлэг ногоон талбайдаа. Дараагийн алхам юу вэ?

Криштиану Роналду одоо ч зүлэг ногоон талбайдаа. Дараагийн алхам юу вэ?

НЭГ АЛХМААР УРАГШ

Евро 2024-өөс Португал торгуулийн цохилтоор хасагдсаны дараа олон хүн Криштиану Роналдуг эх орныхоо өмсгөлийг сүүлчийн удаа өмслөө гэж бодсон. Тэр үед Роналду 39 настай, Португалын шигшээ багийн төлөө таван том тэмцээнд оролцож, 130 гоол оруулсан байв. Гэсэн ч Германд болсон өнгөрсөн зуны баярт арга хэмжээ түүний хувьд хэтэрхий хол алхам мэт санагдсан юм. Тэрбээр багийнхаа 5 тоглолтод бүгдэд нь гараанд нэрлэгдэж, дөрөвт нь бүхэлд нь тоглож, нийт 29 удаа хаалга руу цохисон ч ганц ч гоол хийж чадаагүй. Сэтгэлд нийцэхгүй тоглолт үзүүлж, өөрийгөө дөвийлгөсөн хэвээр байсан ч шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинес түүнийг Францын эсрэг шөвгийн наймд тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын турш талбайд байлгасан. Энэ хооронд сэлгээнд суугаа Диого Жота, Гонсалу Рамос, Педру Нету нар түүнийг орлохоор хүлээсэн ч Мартинес түүнийг сэлгэхээс татгалзсан тул ямар ч нөлөө үзүүлж чадсангүй.

Португалын тэмцээнээс хасагдсаны дараах дүгнэлтүүдэд Мартинесийг огцруулж, Роналдуг зодог тайлах цаг нь болсныг олон хүн хүлээн зөвшөөрч байв. Ингэснээр шинэ үеийн Португалын авьяастнууд Роналдугийн эго-г давахгүйгээр тайван хөгжих боломжтой болох ёстой гэж үзсэн юм.

Гэвч энэ бүхнийг дэмжээгүй, эрх мэдэл бүхий хүмүүс олонтой бололтой. Лхагва гарагт болсон Nations League-ийн хагас шигшээд Мартинесийн сонгосон, Роналду багтсан Португал Германыг яллаа. Тоглолтонд Роналду Нуну Мендесийн дамжуулалтаар гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн. Улмаар тэд ням гарагт Франц эсвэл Испанийн эсрэг шигшээ тоглолт хийх эрхээ авсан. “Урагшаа, Португал!” хэмээн хожлын дараа Роналду уухайлж, түүний шүтэн бишрэгчид уг гоолыг багт багтсаныг нь зөвтгөх шалтгаан болгож дөвийлгөв. Түүний ойрын ирээдүй тун удахгүй тодорхой болох ч, урт хугацааны зорилго нь бараг тодорхой бололтой: Криштиану Роналду 41 настайдаа ДАШТ-д оролцохыг хүсэж байгаа бөгөөд Мартинес дасгалжуулагчаар үргэлжлэх нөхцөлд энэ хүслийг нь дахиад л биелүүлж магадгүй. Хэрвээ энэ нь багт хор уршиг дагуулсан ч хамаагүй.

Одоогоор түүний ойрын ирээдүй бүрхэг хэвээр. Гэхдээ FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино Клубийн ДАШТ-д оролцуулахын тулд зориуд тохируулсан мэт солилцооны цонх нээсэн нь Роналдугийн хувьд энэ боломжийг ашиглахгүй байх шалтгаангүй болгож байна. Өнгөрсөн долоо хоногт Роналду олон нийтийн сүлжээнд “намайг аваарай” гэсэн агуулгатай пост нийтэлсэн ч зарим хэвлэл үүнийг “нууцлаг мессеж” гэж илт дөвийлгөсөн. “Энэ бүлэг дууслаа. Харин түүх бол үргэлжилж байна. Бүгдэд нь талархал илэрхийлье” хэмээн Саудын клубтэй түрүүлж чадаагүй ч бас нэгэн бүтэлгүй улирлын дараа бичжээ. Роналду, Инфантино нар түүнийг багтаа элсүүлж чадах аль нэг оролцогч клубт үнэхээр их талархах байсан нь лавтай. Учир нь шинэчилсэн Клубийн ДАШТ тасалбарын борлуулалтаас ч үлэмж асуудалтай яваа. Харин одоохондоо Евро 2024-д гоол хийж чадаагүй тэрээр хөлсний тоглогч хэвээр үлдлээ.

theguardian.com

What do you think?

Сеск Фабрегасыг элсүүлэх “Интер”-ийн оролдлого бүтэлгүй болов

Сеск Фабрегасыг элсүүлэх “Интер”-ийн оролдлого бүтэлгүй болов

Rolls-Royce Cullinan-ийг тюнинг хийхэд ердөө 100,000 доллар байхад л хангалттай бололтой

Rolls-Royce Cullinan-ийг тюнинг хийхэд ердөө 100,000 доллар байхад л хангалттай бололтой