51 настай Фонсека Лион клубтэй 2027 оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх хоёр хагас жилийн гэрээ байгуулсан бөгөөд Пьер Сажийг орлож байна. Сажи энэ долоо хоногийн эхээр ажлаасаа халагдсан ч Лион клуб Пүрэв гарагт Людогорец багтай 1-1 харьцаагаар тэнцэж, Европын Лигийн хасагдах шатанд шалгарсан юм.
🚨 @PFonsecaCoach is our new coach! 🔴🔵
Welcome, Paulo! 🤝 pic.twitter.com/oQGR6goxAl
— Olympique Lyonnais 🇬🇧🇺🇸 (@OL_English) January 31, 2025
Францын дээд лигт Лион одоогоор зургаадугаар байрт бичигдэж байгаа ч сүүлийн таван тоглолтоос ердөө нэг хожил авч, Францын цомын тэмцээнээс тавдугаар дивизионы Бургуан-Жальё багт хожигдон хасагдаад байна.
Клубын албан мэдэгдэлд:
“Олимпик Лион клуб Паулу Фонсекаг мэргэжлийн багийн шинэ ерөнхий дасгалжуулагчаар томилж буйгаа албан ёсоор зарлаж байна. Тэрбээр 2027 оны зургадугаар сарын 30 хүртэл гэрээ байгуулсан.
Энэхүү шийдвэрийг Жон Текстор болон спортын удирдлагууд нэгдсэн саналтайгаар гаргасан бөгөөд энэ нь Лион клубыг үндэсний болон Европын тавцанд илүү амжилтад хүргэх зорилготой алхам юм” хэмээжээ.
Фонсека Милан багт зургаан сар ажилласан ч өнгөрсөн сард чөлөөлөгдсөн. Тэрээр өмнө нь Францын Лилль багийг удирдан 2022-23 оны улиралд Лиг 1-д дөрөвдүгээр байрт оруулж байсан.
Түүнчлэн Португалын Порту багтай 2013 онд Супер цом, Брагатай 2015-16 онд Португалын цом, Украины Шахтар Донецктэй гурван дараалан Украйны Премьер лигийн аварга болж байжээ.
Фонсекагийн Лион багийг удирдах анхны тоглолт нь энэ Ням гарагт Марсельтэй хийх зочлон тоглолт байх болно.