in

Лука Дончич Лэйкерсийн тоглогчийн хувиар Далласт эргэн ирж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн тоглолтыг үзүүллээ

Лука Дончич Лэйкерсийн тоглогчийн хувиар Далласт эргэн ирж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн тоглолтыг үзүүллээ

Лука Дончич Лос Анжелес Лэйкерсийн тоглогчийн хувиар Далласт эргэн ирсэн анхны тоглолт нь сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа. Түүний 45 оноо авсан улирлын дээд амжилтаар Лэйкерс Мавериксийг 112:97-оор хожиж, улирлын сүүлийн хоёр тоглолт үлдээд байхад плей-оффын эрхээ баталгаажууллаа.

Тоглолтын өмнөх хүндэтгэлийн бичлэгээс эхлээд тоглолтын явц хүртэл мэдэрсэн сэтгэгдлүүдийнх нь талаар асуухад, Дончич “Сайхан асуулт байна. Би ч сайн мэдэхгүй байна. Тоглолтын дараах ярилцлагад хэлсэн шиг, тэр бичлэгийг үзсэний дараа л ‘Би өнөөдөр тоглож чадахгүй юм байна’ гэж бодсон. Маш их сэтгэл хөдлөл мэдрэгдсэн. Гэхдээ эцэст нь би гарч тоглолтоо л хийсэн” гэж хариулсан юм.

Сэтгэл нь хөвсөлзсөн ч тэрбээр тоглолтондоо анхаарлаа төвлөрүүлж чадсан. Тэрбээр 45 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт хийж багаа хожилд хөтөлсөн.

Тоглолтын шийдвэрлэх мөчид, Дончич сэлгээнд сууж байх үеэр үзэгчид “Лука” хэмээн хашхирч, дэмжлэг илэрхийлсэн бөгөөд багийн хамт олон ч тэдэнтэй нэгдсэн юм. “Үнэхээр гайхалтай мөч. Бүх хүн намайг дэмжсэн. Тоглолтын өмнө бид энэ талаар ярилцсан, тоглогчдоос дасгалжуулагч хүртэл бүгд дэмжсэн. Бид энд нэг шинэ зүйлийг бүтээж байна. Энэ бүгдийг харах үнэхээр сайхан байлаа” хэмээн тэрбээр шинэ багийнхаа уур амьсгалын талаар дурдсан.

Дончичийн хувьд Далласт эргэн ирэх нь баяр, гомдол зэрэгцсэн сэтгэл хөдлөл байв. “Жаахан баяртай, бас жаахан бухимдалтай ч байлаа. Гэхдээ танил царайнуудыг харах сайхан байсан. Би тэдэнтэй маш олон цагийг өнгөрүүлсэн. Өглөө сэрээд олон бодол толгойд эргэлдэж байсан, үнэндээ их ядарсан байсан. Их догдолсон. Фэнүүдийн маань хүлээж авсан байдлыг үнэхээр их талархаж байна” хэмээн тэр ярив.

Тоглолтын төгсгөлд, тоглолтоос гарахдаа үзэгчид болон багийн хамт олноос халуун алга ташилтаар үдүүлсэн Дончич сэтгэл хөдлөлөө дарж чадсангүй. “Үнэндээ юу мэдэрснээ хэлж мэдэхгүй байна. Зүгээр л жаргалтай байсан. Бодох ч зав гараагүй. Уучлаарай, хэлэх үг ч олдохгүй байна. Зүгээр л сууж байлаа. Бүх зүйл дууссан. Бид ялсан. Үнэхээр сайхан мөч байсан” гэжээ.

Хэдийгээр сэтгэл нь одоо ч тайвшраагүй байсан ч энэ тоглолт нь өөрт нь болон Лэйкерст чухал ач холбогдолтой байсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. “Плей-оффт шууд шалгарсан маань маш том зүйл. Play-in-д тоглохыг хэн ч хүсэхгүй. Амсхийх боломж гарна. Гэхдээ бид гуравдугаар байрыг ч бас хүсэж байна. Түүн рүү л чиглэж байна” хэмээн тэрбээр хэлсэн.

Тоглолтын өмнө Дончичийн Далласт өнгөрүүлсэн үеийн тухай дурсамж бичлэг гарч, тэрбээр хамгийн чухал мөчөө дурсан ярьжээ. “Бүх зүйл үнэтэй. Гэхдээ би Баруун бүсийн финалын шидэлтийг онцолмоор байна. Бид цуврал болгондоо underdog байсан. Гэхдээ баг нэг зорилгын төлөө үнэхээр нэгдэж, гайхалтай тоглосон. Тэр л мөч хамгийн тод үлдсэн” хэмээн тэрбээр Маверикст өнгөрүүлсэн цаг хугацааны талаар дурсав.

Мөн түүнчлэн, Дончич өөрийн багийн анд Антони Дэвистэй уулзсан сэтгэл хөдөлгөм мөчөө хуваалцсан юм. Дэвис хоёрдугаар сард болсон солилцооны хүрээнд Далласт ирсэн билээ. “Тэд бол миний ах нар. Бид нэг баг биш болсон ч холбоотой хэвээр. Бид олон тулаан хамтдаа туулсан. Бүгдийг нь харахад үнэхээр сайхан байлаа. Харин AD-тэй бид бие биенийхээ оронд наймаалагдсан болохоор одоо биднийг үргэлж харьцуулна байх. Гэхдээ тэр үнэхээр гайхалтай тоглогч. Далласт сайн тоглоно гэдэгт нь итгэж байна” хэмээн тэр ярьжээ.

Энэхүү тоглолт нь Дончичийн хувьд нэгэн шинэ үеийн эхлэл болсон юм. Лэйкерсийн 112:97 харьцаатай хожлоор тэд плей-оффын эрхээ бататгаж, Баруун бүсийн гуравдугаар байрандаа хэвээр үлдлээ. Лука Далласт эргэн ирж, түүхэн мөчөө тэмдэглэн, шинэ багийнхаа ирээдүйн төлөө улам урагшилж байна.

talkbasket.net

What do you think?

12 Points
Upvote Downvote

Leave a Reply

PC-г шинэчлэх үед эд ангиуд хоорондоо тохирч байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ

PC-г шинэчлэх үед эд ангиуд хоорондоо тохирч байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ

Та яагаад одоог хүртэл ганц бие байгаа вэ?

Та яагаад одоог хүртэл ганц бие байгаа вэ?