Матейо Ковачич Ахиллесын гэмтлээс болж Клубын ДАШТ-д оролцохгүй
Манчестер Сити багийн хагас хамгаалагч Матейо Ковачич Ахиллесын гэмтлээс болж мэс засал хийлгэсний улмаас Клубын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ.
Хорватын хөлбөмбөгчин өнгөрсөн улирлын төгсгөлийг бэртэлтэйгээр өнгөрүүлсэн юм. Тэрээр Английн цомын финалд Кристал Палас багт хожигдох үед бага зэргийн бэртлийн улмаас оролцож чадаагүй. Гэсэн ч Бормут багтай хийсэн тоглолтонд эргэн ирж, Манчестер Сити 3-1 харьцаагаар хожих үед улаан хуудас авч талбайгаас хөөгдөж байв.
Үүний дараа, Пеп Гвардиолагийн удирдсан баг улирлын сүүлийн тоглолтондоо Фулхэм багийг хожиж, дараагийн улиралд Аваргуудын лигт оролцох эрхээ авсан боловч Ковачич оролцсонгүй.
Ковачич энэ зун нөхөн сэргэлт хийн, дараагийн улирлын эхэнд бэлэн болохоор төлөвлөж байна. Манчестер Сити баг албан ёсны мэдэгдэлдээ: “Матейо Ковачич Ахиллесын гэмтлээ мэс заслаар эмчлүүлээд байна. Хорват хагас хамгаалагч маань Клубын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй нь тодорхой боллоо. Манай баг 6-р сард АНУ-ыг зорих болно. Бүх багийнхан түүнд хурдан эдгэрээсэй гэж хүсч байна” гэжээ.
Манчестер Сити багийн Клубын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт 6-р сарын 18-нд Видад Касабланка багтай болно. Үүний дараа Арабын Аль Айн болон Италийн Ювентус багуудтай G бүлэгт өрсөлдөх юм.
Эх сурвалж:
Blow for Manchester City with Kovacic to miss Club World Cup
Manchester City will head to the United States without midfielder Mateo Kovacic