Эхний тоглолтод Бруно Фернандешийн хоёр гоолоор 3:0-ээр хожсон нь “Юнайтед”-ийг фаворитын байр сууринд баттай болгосон бол, “Атлетик”-ийн гол тоглогчид болох Нико ба Инаки Уильямс нарын бэртэл тэдний боломжийг бүр ч бууруулжээ.
Гэвч “Атлетик Бильбао” тоглолтын турш олон үе шатанд илүү аюултай харагдсан. 31 дэх минутад Микель Хаурегисар гоол оруулж, зочдын найдлагыг сэргээсэн.
Гэхдээ бүрэн эргэн ирэлт хийх боломж бага байсан бөгөөд Мэйсон Маунт өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш оруулсан анхны гоолоор багтаа онооны тэнцвэрийг сэргээв.
80 дахь минутад Каземиро Бруно Фернандешийн чөлөөт цохилтоос гоолдож, “Юнайтед”-ийг давуу байдалд гаргасан бол удалгүй Расмус Хойлунд болон Маунтын хоёр дахь гоол нийт онооны зөрүүг илтгэлтэй болгож өглөө.
Тоглолтын тойм
Цувралд хүнд байдалд орсон “Атлетик” эхний минутаас илүү идэвхтэй тоглосон ч бодит боломж олноор гаргаж чадсангүй. Харин “Юнайтед” урт дамжуулалтыг зогсоож чадаагүйгээс Микель Хаурегисарын гайхалтай цохилт Андре Онанаг багцалсан ч хаалганд орж, зочдын найдварыг амилуулсан.
Эхний хагасын төгсгөлд Патрик Доргугийн дамжуулалтаар Алехандро Гарначо гоол хийх сайхан боломж олдсон ч, түүний цохилт хаалганы зөрүүтэй гарсан.
Хоёрдугаар хагасын эхэнд ч “Атлетик” довтолгооны санаачилга гартаа байлгасан ч, эргэн ирэхэд шаардлагатай гоол дутав. Харин 72 дахь минутад Мэйсон Маунт муугүй эргэлтийн хөдөлгөөн хийж, доогуур буланд гоолдсон нь “Юнайтед”-ын финалын эрхийг баталгаажуулсан.
Маунтын “Олд Траффорд”-д өнгөрүүлсэн хугацаа гэмтлүүдээр дүүрэн байсан ч энэ гоолоор “Стретфорд Энд”-ийн фанатуудыг баярлуулж чадлаа.
Удалгүй Каземиро Фернандешийн чөлөөт цохилтын дамжуулалтаас толгойгоор гоолдож, ялалтыг албан ёсоор тунхаглав.
Тоглолтын төгсгөлд хоёр ч гоолын гоёмсог цохилт гарсан. Эхлээд Амад Диалло баруун жигүүрт гайхалтай тоглосны дараа Хойлунд бөмбөгийг торонд хүргэсэн бол, дараа нь хаалгач Хулиен Агирресабала бөмбөгөө Маунтын замд гаргаж, түүнийг уртаас хоосон хаалганд оруулах боломж олгосон юм.
“Манчестер Юнайтед” одоо Бильбаогийн Сан Мамес цэнгэлдэхэд болох финалд Европын цом болон дараа улирлын Аваргуудын лигийн эрхийн төлөө “Тоттенхэм”-тэй тоглоно.
101greatgoals.com