in

Мерседес 1980-аад оны G-Wagen-ийг тусгай хувилбараар эргэн авчирлаа

Орчин үеийн G 550-ийн тав тухтай байдлыг 1980-аад оны анхны үеийн G-Wagen загвартай хослуулсан гэж төсөөл дөө. Харин одоо нүдээ нээгээд энэ гайхамшгийг бодитоор хараарай.

Мерседес 1980-аад оны G-Wagen-ийг тусгай хувилбараар эргэн авчирлаа

Илүү энгийн үе рүү эргэн харах

Хэрэв та 1980-аад оны G-Wagen-д дуртай ч дотроо орчин үеийн тоноглолтой байсан бол гэж хүсдэг байсан бол Mercedes-Benz таны хүслийг биелүүлжээ. Германы автомашин үйлдвэрлэгч саяхан “Mercedes-Benz G-Class Edition: STRONGER THAN THE 1980s” гэх урт, эвгүй нэртэй ч хуучны W460 үеийн загвараас санаа авсан тусгай хувилбарыг танилцууллаа. Тус загварын нэр албан ёсоор бүгд том үсгээр бичигддэг.

Ретро хэв маягийг тодотгосон онцгой шийдлүүд

STRONGER THAN THE 1980s буюу энэ нийтлэлд товчлоод STT1980 гэж нэрлэх энэхүү G-Wagen нь 2025 оны G 550 суурин дээр бүтээгдсэн. Тус загвар нь хуучны хэв маягийг илтгэх гурван өнгийн сонголттой: MANUFAKTUR Agave Green нь байгальд ойр, ногоон өнгө, MANUFAKTUR Cream нь хот суурин, дэлгүүр хэсэх дуртай хэрэглэгчдэд тохиромжтой бол MANUFAKTUR Colorado Beige нь адал явдал, эрх чөлөөг илэрхийлсэн цөлийн өнгө юм.

Урд гэрлийн дээр байрлах дохионы гэрлүүд, хэвтээ судалтай радиаторын тор, гэрлийн хамгаалалтын торон бүрхүүл, доод хэсгийн хамгаалалт, шулуун хэлбэрийн урд ба хойд бампер, хажуу талын босоо хөл, өргөлттэй дугуйн хаалт зэргийг Night Black Magno өнгөөр бүрж анхны G-Wagen-ий ширүүн төрхийг дахин амилуулжээ. 18 инчийн 5 салаа хүрээтэй мөнгөлөг хайлшин дугуйнууд ч W460-ийн загварыг санагдуулна.

Түүнчлэн уламжлалт Mercedes-Benz одны логоноос гадна цэнхэр дэвсгэр дээр лаврын навчтай, хуучны “Mercedes-Benz” логог сэргээж, таглах тээшний хаалган дээр мөнгөн “Mercedes-Benz” бичиг бүхий загварын тусгай дугуйны бүрхүүл байрлуулсан. Мөн MANUFAKTUR Logo Package хар өнгөөр багтсан бөгөөд хаалганы бариулууд хар өнгөтэй, “G” лого сийлбэртэй, тольны доороос “G – STRONGER THAN TIME” гэх гэрэлт проекц тусдаг. Миний хамгийн дуртай хэсэг бол B-баганын ёроолд байрлах “Schöckl Proved” тэмдэг. Энэ нь Австрийн Грац хотын ойролцоох Schöckl уулан дээрх хатуу шалгалтыг давсан G-Class автомашины бэлгэ тэмдэг юм.

Тав тухгүй, уйтгартай дотоод засал

Гадна үзэмж нь хуучны хэв маягийг төгс илэрхийлсэн ч харамсалтай нь салоны интерьер ихэнхдээ G 550-ийн ердийн загвараар үлдсэн. Хар өнгийн дотоод орчин нь гадна өнгөний хөгжилтэй өнгөлгөөг дагаж чадаагүй нь харамсалтай. Гэсэн ч хэсэгхэн нарийн деталь нь тусгай загварт сууж байгааг сануулдаг. Тухайлбал, хуучны хэв маягийн “Dove Gray” саарал даавуун суудал, зорчигчийн гар баригч дээр бичигдсэн “STRONGER THAN THE 1980s” үгс, хаалганы босгонд сийлсэн Schöckl уулын газрын зураг зэрэг юм. Мөн “1 of 460” гэх тусгай пайз төв консол дээр байрлана.

Дүгнэлт

Орчин үеийн машиныг хуучны хэв маягаар шинэчилсэн загваруудыг би үргэлж дэмждэг. Mercedes-Benz энэ удаад STRONGER THAN THE 1980s хувилбартаа үнэхээр сайн ажилласан байна. Дотоод засал арай сул байгаа ч түүнийг сэлбэг, гоёл чимэглэлээр засах бүрэн боломжтой.

Үйлдвэрлэгч одоогоор албан ёсны үнийг зарлаагүй ч ердөө 460 ширхэг үйлдвэрлэгдэх тул энэ машиныг авч чадах азтай хүмүүс тун цөөн байх бололтой. Гэсэн ч энэ загвар нь бусад автомашин үйлдвэрлэгчдэд хуучны сонгодог загваруудаа дахин амилуулах урам зориг өгнө гэдэгт найдаж байна. Жишээ нь, Hyundai-ийн Pony болон Grandeur тусгай загваруудыг санаарай!

autoblog.com

What do you think?

Leave a Reply

Лука Дончич: Хожигдвол нутаг буцна, энэ тоглолт бүхнийг шийднэ

Лука Дончич: Хожигдвол нутаг буцна, энэ тоглолт бүхнийг шийднэ

Тшимангагийн гайхалтай тоглолт Кингсийг сөхрүүлж, Хасын Хүлгүүд эхний тоглолтоо ялалтаар эхлүүллээ

Тшимангагийн гайхалтай тоглолт Кингсийг сөхрүүлж, Хасын Хүлгүүд эхний тоглолтоо ялалтаар эхлүүллээ