in ,

Нажи Маршалл: Лукаг алдана гэж бодоогүй, үнэхээр сэтгэлээр унасан

Нажи Маршалл: Лукаг алдана гэж бодоогүй, үнэхээр сэтгэлээр унасан

Даллас Маверикс баг энэ улиралд сагсан бөмбөгийн ертөнцөд шуугиан тарьсан томоохон солилцоогоор Лука Дончичийг Лос Анжелес Лэйкерст явуулсан нь олон хүнийг гайхшруулсан ч, энэ мэдээг хамгийн их сэтгэл хөдлөлтэйгээр хүлээж авсан хүний нэг нь Нажи Маршалл байв.

Өдгөө Лэйкерст тоглож буй Маршалл The Old Man and the Three подкастын үеэр тухайн үеийн сэтгэл зүйгээ илэн далангүй хуваалцжээ.

“NBA-д бизнес гэдэг нь бизнес л байдаг гэдгийг ойлгож байсан ч, Лукаг явна гэж ер бодоогүй. Би үнэхээр шархалсан. Лука бол миний ах шүү дээ” хэмээн тэр гунигтай өнгөөр дурссан байна.

Маршалл өнгөрсөн зун Далласт 3 жилийн 27 сая ам.долларын (ойролцоогоор 93 тэрбум төгрөг) гэрээ байгуулж, ердөө 17 тоглолтонд Дончичийн хамт талбайд гарсан ч тэдний нөхөрлөл богино хугацаанд гүн гүнзгий болсон нь үг бүрээс нь мэдрэгдэж байв.

“Лука бол хамгийн тайван, энгийн хүн. Миний анхны өдрөөс нь л хамгийн сайн найз нь юм шиг санагддаг байсан. Үргэлж инээмсэглэж, хэзээ ч уурладаггүй. Харин сагсан бөмбөгийн талбай дээр бол яг л домогт буудагч” хэмээн Маршалл дурсжээ.

Гэсэн ч тэрээр шинэ багийн хамтрагч Антони Дэйвисийг магтан, эерэг хандлага гаргасан байна.

“Би Антони Дэйвисийг үнэхээр хүндэлдэг. Тэр биднийг маш дулаахнаар хүлээж авсан. Маш сайн хүн, маш сайн ах.”

Гэсэн ч Дончичийн явсан нь түүний хувьд хүнд цохилт хэвээр байгааг тэр нуулгүй хэлжээ.

“Хувь хүнийхээ хувьд Лукаг алдах хэцүү байлаа. Би үнэхээр сэтгэлээр унасан.”

What do you think?

Вест Хэм 1-2 Ноттингем Форест: Гиббс-Уайт, Миленкович нар багийнхаа Аваргуудын лигийн найдлагыг хадгалж үлдлээ

Вест Хэм 1-2 Ноттингем Форест: Гиббс-Уайт, Миленкович нар багийнхаа Аваргуудын лигийн найдлагыг хадгалж үлдлээ

Яаннис Антетокүнмпо өөрийн бүх цаг үеийн шилдэг гарааны тавт-г нэрлэж, “Хамгийн агуу тоглогч хэн бэ?” гэх маргаантай сэдвээр үзэл бодлоо хуваалцлаа

Яаннис Антетокүнмпо өөрийн бүх цаг үеийн шилдэг гарааны тавт-г нэрлэж, “Хамгийн агуу тоглогч хэн бэ?” гэх маргаантай сэдвээр үзэл бодлоо хуваалцлаа