in

Немања Матич: Онана бол Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн муу хаалгачдын нэг

Немања Матич Камеруны хаалгач Андре Онанагийн Лионы талаар хийсэн таагүй мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, түүнийг “Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн муу хаалгачдын нэг” хэмээн тодорхойлов.

Немања Матич: Онана бол Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн муу хаалгачдын нэг

Европын Лигийн шөвгийн наймын эхний тоглолт маргааш шөнө болох бөгөөд Юнайтед баг Лион хот дахь Групама цэнгэлдэхэд зочилно. Онанаг Манчестер Ситигийн эсрэг тэнцсэн (0:0) тоглолтын дараа Лионы талаар асуухад “Бид тэднээс хавьгүй илүү” хэмээн ярьсан юм.

Харин өнөөдөр Лионы багаас тоглож буй Манчестер Юнайтедийн хуучин хагас хамгаалагч Матич уг мэдэгдлийн талаар асуухад дараах хариуг өгчээ.

Тэрбээр:
“Ийм зүйл хэлэхийн тулд баримттай байх хэрэгтэй. Би бүх хүнийг хүндэлдэг ч ийм зүйл хэлэх бол хариуцлагаа үүрэх ёстой.
Хэрвээ чи Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн муу хаалгачдын нэг бол юун түрүүнд хэлж байгаа зүйлдээ анхаарах хэрэгтэй.
Хэрвээ ийм үгсийг Давид Де Хеа, Петер Шмейхел, эсвэл Ван дер Сар хэлсэн бол би өөрийгөө эргэцүүлж харах байсан.
Гэвч чи статистикийн хувьд Юнайтедийн орчин үеийн түүхэн дэх хамгийн тааруу хаалгачдын нэг бол үгээ хэлэхээсээ өмнө өөрийгөө харуулах хэрэгтэй.”

2023 онд Аяксаас 43.8 сая фунт стерлингээр ирсэн Онана улирлын туршид олон ноцтой алдаа гаргаснаар Юнайтедын хаалгачийн байр суурийг хангалттай бататгаж чадаагүй байгаа билээ.

Онана юу гэж хэлсэн бэ?

Европын Лиг нь Юнайтедын ирэх улиралд Европын тэмцээнд оролцох гол найдвар тул хүнд ач холбогдолтой. Энэ талаар Онана сэтгүүлчдэд:

“Энэ тоглолт бидэнд ямар чухал болохыг бид бүгд мэднэ. Бид ялалт байгуулах сэтгэлзүйтэйгээр очно.
Энэ улирал бидний хамгийн шилдэг нь байгаагүй ч бидний хувьд чухал амжилт хүлээгдэж байна. Бид үүний төлөө зүтгэнэ.
Тэд сайн баг ч бид тэдэнд анхаарах хэрэггүй. Бид өөрсдөдөө, бидний хийх зүйлд төвлөрөх ёстой.” гэжээ.

Мөн тэрбээр:
“Бид тэднээс дээр гэж бодож байна. Зүгээр л очоод өөрсдийгөө хэн болохыг харуулах хэрэгтэй.
Хэрвээ бид ялалт байгуулах сэтгэлзүйтэйгээр, төвлөрсөн байж, бие биедээ уялдаа холбоотой байж, төлөвлөгөөгөө дагавал ялалт байгуулж чадна.
Мэдээж амархан байхгүй, гэхдээ бид тэднээс хавьгүй илүү гэж бодож байна.” хэмээн нэмж хэлсэн байна.

101greatgoals.com

What do you think?

16 Points
Upvote Downvote

Leave a Reply

Brain fog буюу Тархины манан гэж чухам юу вэ? Эрдэмтдийн олж мэдсэн зүйлс

Brain fog буюу Тархины манан гэж чухам юу вэ? Эрдэмтдийн олж мэдсэн зүйлс

PC-г шинэчлэх үед эд ангиуд хоорондоо тохирч байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ

PC-г шинэчлэх үед эд ангиуд хоорондоо тохирч байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ