Аваргуудын лигийн эрхийн төлөөх чухал тулаанд Ньюкасл ба Челси багууд өнөөдөр үдээс өмнө талбайд гарна.
Өчигдөр болсон тоглолтуудаар Манчестер Сити Саутгемптонтой тэнцэж, Астон Вилла Борнмутыг хожсоноор дээд талын багуудын онооны зөрүү улам багассан байна.
Иймээс өнөөдрийн тоглолтод ялсан баг гуравдугаар байрт гарч ирэх бөгөөд хоёрдугаар байрт яваа Арсеналаас ердөө нэгхэн оноогоор хоцрох юм. Арсенал өнөөдөр аварга Ливерпүүлтэй тоглох хуваарьтай.
Ньюкасл багийн мэдээлэл
Ньюкаслын дасгалжуулагч Эдди Хау өнгөрсөн долоо хоногт Брайтонтой 1-1 харьцаатай тэнцсэн бүрэлдэхүүнд хоёр өөрчлөлт орууллаа.
Хамгаалалтын шугамд өөрчлөлт орж, Свен Ботман эргэн ирснээр Тино Ливраменто баруун жигүүрт шилжин тоглож, Киран Триппьер сэлгээнд үлдэнэ. Дан Бёрн зүүн жигүүрийн хамгаалагчаар гараанд гарна.
Харин хагас хамгаалалтын шугамд Энтони Гордон Жо Уиллокийн оронд гараалж байна.
Ньюкаслын гарааны бүрэлдэхүүн:
Поуп, Ливраменто, Шар, Ботман, Бёрн, Тонали, Гимараеш, Мёрфи, Барнс, Гордон, Исак
HOWAY NEWCASTLE! ✊ pic.twitter.com/upmuUzyd0O
— Newcastle United (@NUFC) May 11, 2025
Челси багийн мэдээлэл
Конференц лигийн хагас шигшээд Дьюргорден багийг хожих үедээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн байсан Энцо Мареска өнөөдөр Премьер лигт Ливерпүүлийг ялсан бүрэлдэхүүндээ эргэн шилжлээ.
Пүрэв гарагийн тоглолтоос гараанд үлдсэн цорын ганц тоглогч бол Марк Кукурелла юм.
Челсигийн гарааны бүрэлдэхүүн:
Санчес, Кайседо, Чалоба, Колвилл, Кукурелла, Лавиа, Фернандес, Мадуэке, Палмер, Нето, Жэксон
Team news is in! 👇📋#CFC | #NEWCHE pic.twitter.com/FuZfYzqeC3
— Chelsea FC (@ChelseaFC) May 11, 2025
101greatgoals.com