in

Пол Жорж: Ирэх улиралд илүү сайжирсан тоглолтоороо эргэн ирнэ гэж итгэж байна

Пол Жорж: Ирэх улиралд илүү сайжирсан тоглолтоороо эргэн ирнэ гэж итгэж байна

Филадельфиа Сиксерс багийн довтлогч Пол Жорж 2024–25 оны улирлыг сэтгэлзүйн хувьд хүндхэн өнгөрүүлсэн талаараа илэн далангүй ярьж, ирэх улиралд илүү сайн тоглолт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр энэ улиралд 41 тоглолтод оролцож, дунджаар 16.2 оноо, 5.3 самбар, 4.3 оновчтой дамжуулалт, 1.8 таслалт, 0.5 хаалт хийж, шидэлтийн амжилт 43.0%, 2-онооны шидэлт 49.3%, 3-онооны шидэлт 35.8%, чөлөөт шидэлт 81.4%-тай байлаа.

“Энэ улиралд үнэхээр олон зүйл зэрэгцэж надад нөлөөлсөн. Ялангуяа сэтгэлзүйн хувьд маш их ачаалалтай байлаа. Шинэ багт ирсэн, шинэ орчинд дасан зохицохын хажуугаар хувийн амьдралын, дотоод асуудлууд ч бас тулгарсан.

Гэр бүлийнхэн маань амьдардаг Баруун эрэгт гал түймэр дэгдсэн нь ч сэтгэл зовоосон. Үүн дээр нэмээд гэмтэл бэртлийн асуудал тоглолтоос холдуулсан нь улам бухимдал төрүүлж байлаа.

Мөн өөрийгөө хариуцлагатай гэж үздэг хүний хувьд улирлын өмнө өөртөө тавьсан хүлээлтэд хүрч чадаагүйдээ шаналж явсан. Энэ бүх зүйл миний тоглолтод сөргөөр нөлөөлсөн гэдэгтэй санал нийлнэ.

Гэхдээ ирэх улиралд энэ ачааллаас нэлээд чөлөөлөгдөж, сэтгэлзүй, бие махбод аль аль талаараа илүү тайван нөхцөлд улирлыг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Тиймээс дараагийн улиралд өөрөөсөө ч, энэ багаас ч илүүг хүлээж байна.”

Talkbasket.net

What do you think?

Эмери: “Мөрөөдлөө биелүүлнэ” — Вилла Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэнэ

Эмери: “Мөрөөдлөө биелүүлнэ” — Вилла Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэнэ

Патриша Кларксон “Lilly” кинонд эгэл жирийн эмэгтэйн үнэний төлөөх тэмцлийг гайхалтай харууллаа

Патриша Кларксон “Lilly” кинонд эгэл жирийн эмэгтэйн үнэний төлөөх тэмцлийг гайхалтай харууллаа