in

Пол Фелдер UFC-ийн хуучин аваргын хачирхалтай “Шээсээ уудаг” өглөөний зуршлыг ил болголоо

Пол Фелдер UFC-ийн хуучин аваргын хачирхалтай “Шээсээ уудаг” өглөөний зуршлыг ил болголоо

Тулаанч бүрт өөрийн гэсэн тулааны өмнөх зуршил гэж бий. Зарим нь баруун бээлийгээ эхэлж өмсдөг бол, зарим нь шортондоо нэг хөлөөрөө л ордог. Гэхдээ Пол Фелдерийн илчилсэн зуршил тэдгээр бүхнээс хачирхалтай.

Сүүлийн жилүүдэд хачирхалтай зуршлууд цөөнгүй байсан. Жишээлбэл, өмнөх хагас дунд ба дунд жингийн аварга Жорж Сент-Пьер тулааныхаа өмнө хөхөө мушгидаг байжээ. Харин Клэй Гуида багийнхнаараа алгадуулж сэтгэлзүйгээ бэлддэг байсан бол домогт Чак Лиделл хөлийн хумсаа будаж гардаг байсан.

Гэвч Фелдерийн хэлснээр, хөнгөн хүнд жингийн экс аварга Лиото Мачида тэднээс ч илүү этгээд зуршилтай байжээ.

“Өглөөний анхны ундаа нь өөрийнх нь шээс”

Фелдер инстаграм хуудсаараа дамжуулан:
“Лиото Мачида өглөө босоод эхний шээсэн дээрээ халуун бүлээн усаар амт нэмээд уудаг байсан. Тэр үүгээрээ алдагдсан шим тэжээлээ буцааж авч байна гэж хэлдэг байлаа” хэмээн ярьжээ.

Тэрээр цааш нь:
“Би түүнийг шээсээ уухыг нь болиулах гэж оролдсон. Гэхдээ л тэр уусаар байсан. Хэрвээ чи жинхэнэ эр хүн бол өглөөний анхны баасаа ч идэх ёстой биз дээ? Гэхдээ хэн ч тийм түвшинд очоогүй. Би түүнийг багын баатар гэж боддог байсан, томоохон карате хүн болохоор нь” хэмээн ярьсан байна.

Фелдер:
“Шээс бол хаягдал. Бие чинь өглөөгүүр үүнийг гадагшлуулж байгаа бол тэр биеэсээ гарч байх ёстой зүйл гэсэн үг. Үүнийг дахиж уух шаардлагагүй л баймаар санагддаг” хэмээн хэлсэн байна.


Мачида: “Шээс бол байгалийн эм”

Гэвч Мачидагийн хувьд энэ бол ердийн, бүр эрүүл мэндэд тустай зуршил гэнэ.

2009 онд тэрбээр сэтгүүлчдэд:
“Аав маань олон жил шээс уудаг байсан. Тэгээд надад ч зааж өгсөн. Хүмүүс тоглоом гэж боддог ч би өдөр бүр өглөө шээсээ уудаг. Энэ бол байгалийн эм” хэмээн хэлж байжээ.

Түүний тайлбарласнаар, хүний идэж буй бүх зүйл бүрэн боловсордоггүй. Харин шээсээ уух нь биеийг цэвэрлэдэг гэж тэр үздэг.

“Дархлаажуулалттай адилхан. Вакцин хийлгэхэд тухайн өвчний сул хэлбэрийг авч дархлаа тогтоодог шиг, шээс бол биеэс гарсан зүйл учраас буцаагаад уух нь вакцин шиг үйлчилгээ үзүүлдэг” гэж тэр хэлсэн байна.

Харин амт нь ямар байдаг талаар:
“Энэ нь таны өмнөх орой юу идсэнээс шалтгаалдаг” гэж хариулжээ.


💬 Энэхүү хачирхалтай зуршлыг хэн нь зөв, хэн нь буруу гэх нь хүн бүрийн асуудал. Харин Пол Фелдер болон ММА ертөнцийн бусад одуудын хувьд энэ бол үнэхээр “дээд түвшний” ёс гэнэ.

What do you think?

Leave a Reply

“Squid Game” цувралын гуравдугаар бүлгийн эхний трейлер: Төгсгөл ойртож байна

“Squid Game” цувралын гуравдугаар бүлгийн эхний трейлер: Төгсгөл ойртож байна

EA: “Battlefield” цувралын шинэ тоглоом 2026 оны 3-р сар гэхэд худалдаанд гарна

EA: “Battlefield” цувралын шинэ тоглоом 2026 оны 3-р сар гэхэд худалдаанд гарна