“Тоттенхэм” Бодо/Глимтийг 2:0-ээр хожиж, Европа лигийн шигшээ тоглолтод шалгарснаар ахлах дасгалжуулагч Анже Постекоглу шүүмжлэгчдэд хатуу үг хэлэв. Тэд тавдугаар сарын 21-нд Бильбаод “Манчестер Юнайтед”-тай тоглоно.
“Тоттенхэм” 2008 оноос хойш нэг ч цом хүртээгүй байсан ч Доминик Соланке, Педро Порро нарын хоёрдугаар хагас дахь гоол тэднийг шигшээд хүргэлээ.
Хэдийгээр “Тоттенхэм” болон “Юнайтед” Премьер лигт амжилт багатай улирал өнгөрүүлж байгаа ч, энэ тоглолтын ялагч ирэх улиралд Аваргуудын лигт оролцох эрх авна.
AN ALL-ENGLISH EUROPA LEAGUE FINAL 🤩🏴
TOTTENHAM HOTSPUR VS MANCHESTER UNITED 💥
MOUTHWATERING 🤤 pic.twitter.com/yVi5mq5Qv1
— Football on TNT Sports (@footballontnt) May 8, 2025
Тоглолтын дараа Постекоглу:
“Энэ чинь олон хүнийг бухимдуулж байна, тийм биз дээ! Одоо л хүмүүсийн маргаан улам ширүүсч байна.
Сүүлийн үед яригдаж буй зүйл гэвэл, бид хоёр финалд хожсон ч жинхэнэ цом өгч болохгүй, зүгээр нэг багийн зургийг л авах юм гэнэ. Яагаад гэвэл бидний лиг дэх үзүүлэлт хангалтгүй юм байх.
Би тэгэхэд л гайхдаг, лигт жаахан унасан байлаа гээд яадаг юм бэ? Энэ юунд хамаатай юм? Хэрвээ финалд хүрэх ийм амархан юм бол яагаад лигийн эхний гурван баг бүгд энд байдаггүй юм бэ? Энэ бол тусдаа тэмцээн. Лигтэй ямар ч хамаагүй.
Бид лигийн тоглолтууд тийм сайн байгаагүйг ойлгож байна. Бэртлийн асуудлуудаас шалтгаалан бид хүнд байдалд орсон. Гэхдээ тэр нь шигшээд шалгарсан амжилтын маань үнэ цэнийг яаж бууруулж чадах юм бэ?”
Ийнхүү Постекоглу финалд хүрсэн амжилтаа хамгаалан, шүүмжлэгчдийн дүгнэлтийг эрс няцаалаа.
“Хэн хүнд байдалд орсон нь надад хамаагүй”
“Тоттенхэм”-ийн ахлах дасгалжуулагч Анже Постекоглу Европа лигийн шигшээд шалгарсныхаа дараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, багийнхаа гаргасан амжилтыг өндөр үнэлжээ.
“Хэн хүнд байдалд байгаа нь надад хамаагүй. “Манчестер Юнайтед” ч, бид ч энэ финалд байх бүрэн эрхтэй.
Тоглогчид, багийн ажилтнууд, ялангуяа манай хөгжөөн дэмжигчдэдээ би үнэхээр баяртай байна. Өнөөдөр энд ирсэн хэдэн зуун хүн энэ шөнийг хэзээ ч мартахгүй нь гарцаагүй. Харин эх оронд маань байгаа хэдэн мянган фэнүүд ч мөн адил.
Бид тэдэнд итгэл найдвар, мөрөөдөл бэлэглэсэн. Энэ жил бид онцгой зүйлийг бүтээж чадна гэдгээ тэдэнд харууллаа.”
“Тоттенхэм” илүү баг байлаа гэж “Бодо”-гийн дасгалжуулагч хүлээн зөвшөөрөв
Норвегийн жижиг загасчны хот болох Бодо — ердөө 55,000 хүн амтай — баг нь Европа лигийн шөвгийн дөрөвт шалгарсан нь олон хүний анхаарлыг татсан. Гэвч ахлах дасгалжуулагч Кьетил Кнутсен “Тоттенхэм”-ийн ялалтыг шударга хэмээн хүлээн зөвшөөрөв.
“Тоттенхэмд баяр хүргэе. Тэд маш сайн тактик боловсруулсан байсан. Манай чөлөөтэй тоглох орон зайг хааж, хэмнэлийг авч одсон. Бид тоглолтдоо бүрэн төвлөрч чадаагүй.
Тэдэнд эрч хүч, зориг байлаа. Тэд шигшээд хүрэхийг үнэхээр хүсч байлаа.
Бидэнд шалтаг алга. Илүү багтай учирсан л юм.”
101greatgoals.com