in ,

Рафинья: Карьераа Барселонад дуусгахыг мөрөөддөг

Рафинья 2028 он хүртэл Барселонад үлдэхээр болсон бөгөөд түүний гайхалтай улирлын дараа өөр багт шилжих тухай яриа бүрэн намжлаа.

Рафинья: Карьераа Барселонад дуусгахыг мөрөөддөг

Барселона клубтэй гэрээгээ нэг жилээр сунгасан Бразил довтлогч Рафинья карьерынхаа үлдсэн хугацааг Каталоны багт өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр 2028 оны зургаадугаар сарын эцэс хүртэл хүчинтэй гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь түүний хувьд Барселонад өнгөрүүлсэн онцгой улирлыг дагалдан ирж буй амжилт юм. Улирлын өмнө багийн ахлагчдын нэгээр нэрлэгдсэн Рафинья Барселонаг Ла Лига болон Хааны цомын хос түрүүнд хөтөлж чадсан билээ.

Түүнчлэн Барса Испанийн Супер цомыг хүртэж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан ч нэмэлт цагийн тоглолтод Интер Миланд хожигдсон.

Атлетик Бильбаогийн эсрэг улирлын сүүлийн тоглолтын өмнө Рафинья бүх тэмцээнд нийт 34 гоол, 22 оновчтой дамжуулалттайгаар “Баллон д’Ор”-ын нэр дэвшигчдийн нэгээр яригдаж байна.

Гэвч тэр зөвхөн энэ улиралд сэтгэл ханасангүй. 2028 оноос цааш ч Барселонад үлдэж, удирдагчийн үүргээ гүйцэтгэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Энэ бол маш онцгой мэдрэмж. Барса гэр бүлийн минь нэг хэсэг байсаар байгаа нь надад үнэхээр аз жаргалтай мэдрэмж төрүүлж байна” хэмээн тэр клубийн Barca One стриминг платформд ярьжээ.

“Би гэр бүлдээ ч хэлдэг: Карьерынхаа төгсгөл хүртэл энд тоглохыг мөрөөддөг. Үүнийгээ хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийг хүсэж байна.”

Рафинья Лидс Юнайтедээс ирснээс хойших эхний хоёр улиралд ердөө 13 гоолтой байсан бөгөөд Ханси Фликийн удирдлага дор тоглолтоо эрс сайжруулах хүртэл түүнийг санхүүгийн хямралын улмаас худалдаж магадгүй тоглогчийн тоонд оруулж байв.

Харин одоо гэрээ сунгагдаж, ирээдүй нь баталгаажсан тэрбээр энэ амжилтаа илүү өндөр түвшинд хүргэхээр зорьж байна.

“Би одоо Рафинья. Аав, ахлагч хүн болсон. Би өмнө байгаагүй их хариуцлага хүлээж байна. Жил өнгөрөх тусам хүн төлөвшдөг. Би ирсэн цагаасаа хойш маш их өссөн гэж бодож байна” гэж тэр хэлэв.

“Гэхдээ би илүү их хөгжих боломжтой. Бүгдийн дэмжлэгтэйгээр илүү сайн хүн, илүү сайн хөлбөмбөгч болохыг хүсэж байна.

Одоо миний зорилго илүү олон гоол, дамжуулалт хийж, энэ өмсгөлтэй илүү олон цом өргөх.”

What do you think?

Google-ийн шинэ AI YouTube-ийн “тархи амраасан” видеонуудыг олноор нь бүтээж байна

Google-ийн шинэ AI YouTube-ийн “тархи амраасан” видеонуудыг олноор нь бүтээж байна

Шэй Гилжес-Александр NBA-гийн MVP шагнал хүртэж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ

Шэй Гилжес-Александр NBA-гийн MVP шагнал хүртэж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ