in ,

Раян Шерки энэ зун Лионыг орхиж, Премьер лиг рүү шилжиж болзошгүй

Энэ зун шилжилт, наймааны цонхны үеэр эрэлттэй тоглогч байх нь тодорхой.

Раян Шерки энэ зун Лионыг орхиж, Премьер лиг рүү шилжиж болзошгүй

Лион клубын залуу авьяастан Раян Шерки клубээ орхихоор зэхэж буйгаа илэрхийллээ. Бямба гарагийн орой Анже багийг 2:0-ээр буулгаж авсны дараа сэтгүүлчдийн бүсэд ярилцлага өгөх үеэрээ тэрбээр энэ зун багийг орхих бололтой гэдгээ мэдэгдсэн юм.

21 настай хагас хамгаалагч тоглолтын дараа сэтгэл нь хөдөлж буй нь анзаарагдаж байсан бөгөөд өсвөр үеэс нь бэлтгэж, мэргэжлийн тоглогч болгосон клубтайгаа салах ёс хийж буй нь энэ байж мэдэхээр байв.

“Карьераа шинэ түвшинд гаргах цаг ирсэн гэж бодож байна. Лион клуб, дасгалжуулагч, багийн ажилтнууд, ерөнхийлөгч, багийн анд нар болон клубын бүх хүнд баяр хүргэе” хэмээн тэрбээр онцолсон юм.

Түүнийг ирэх наймааны цонхны үеэр явуулах талаар клубтайгаа “хүндэтгэлийн гэрээ” хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Шеркигийн үнэлгээ нь 22.5 сая еврогоор тогтоогдоод байна. Тиймээс уг дүнг төлөх баг Францын залуучуудын шигшээ багийн тоглогчтой гэрээ байгуулах боломжтой болж байна.

Le Parisien сонинд мэдээлснээр Премьер лигийн Ливерпүүл, Манчестер Сити, Тоттенхэм багууд Шеркиг авах сонирхлоо илэрхийлээд байгаа аж.

Түүний хувьд энэ улирал амжилтын жил болж өнгөрлөө. Лион клубт хэд хэдэн онцлох тоглолт үзүүлж, багийн гол хөдөлгөгч хүчний нэг байж чадсан юм.

Шерки Францын Лиг 1-ийн улирлыг 11 гоолын дамжуулалтаар өндөрлүүлж, хамгийн олон ассист өгсөн тоглогчоор шалгарсан. Үүгээр зогсохгүй, Европын тавцанд ч тэрбээр амжилт үзүүлж, Европын лигийн нэг улиралд хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчоор шинэ амжилт тогтоожээ.

Түүний бүтээлч тоглолт, өсөн нэмэгдэж буй нэр хүндийг харгалзан үзвэл Шеркиг тойрсон сонирхол зөвхөн Премьер лигээр хязгаарлагдахгүй, Европын топ багуудын анхаарлыг ч мөн татах нь гарцаагүй юм.

What do you think?

Xperia 1 VII: Sony-гийн шилдэг технологийн нэгдэл

Xperia 1 VII: Sony-гийн шилдэг технологийн нэгдэл

Вест Хэм vs Ноттингем Форест: Бүрэлдэхүүн зарлагдлаа

Вест Хэм vs Ноттингем Форест: Бүрэлдэхүүн зарлагдлаа