Реал Мадрид Копа дель Рейн хагас шигшээд Реал Сосьедадыг нийт оноогоор 5:4-өөр буулган авч, гайхалтай найман гоолтой хариу тоглолтын эцэст нэмэлт цагт ялалт байгууллаа.
Эхний тоглолтод 1:0-ээр хожсон ч Бернабеуд болсон хариу тоглолтын эхний гоолыг Андер Барренечеа хийж тооны харьцааг тэнцүүлэв. Харин 30 дахь минутанд Эндрик гоолдож, Реал Мадрид дахин тэргүүлэл авлаа.
Үлдсэн 20 минутанд өрнөл огцом өөрчлөгдөж, эхлээд Давид Алаба өөрийн хаалгандаа авто гоол оруулсан бол 80 дахь минутанд Микель Оярсабаль тооны харьцааг 3:2 болгож, Реал Сосьедадыг тэргүүлэлд гаргав.
Гэвч Карло Анчелоттигийн баг алдарт эргэн ирэлтээ хийх шиг болж, 82 дахь минутанд Жуд Беллингхэм, 86 дахь минутанд Орельен Чуамени нар гоолдож, Реал Мадрид дахин тэргүүллээ. Гэсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй—Оярсабаль шүүгчийн мэдлийн цагт дахин гоолдож, тоглолтыг нэмэлт цагт шилжүүлэв.
Пенальти болж магадгүй байсан тоглолтыг Антонио Рюдигер сүүлийн мөчид мөргөж гоолдсоноор Реал Мадридыг шигшээд шалгаруулав.
Цомын эзэн Леверкузен доод дивизионы багаас ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв
Германд ч мөн адил гайхалтай үйл явдал өрнөж, цомын эзэн Байер Леверкузен DFB-Pokal-ийн тэмцээнээс гуравдугаар дивизионы Арминиа Билефельдэд ялагдан хасагдлаа.
Хаби Алонсо тэргүүтэй баг хоёр дахь удаагаа шигшээд шалгарах гол фаворит байсан ч энэ удаа тэд өрсөлдөгчийнхөө өмнө хүчин мөхөсдөв.
Леверкузен эхний гоолыг 17 дахь минутанд Йонатан Тахын гоолоор хийсэн ч ердөө гурван минутын дараа Мариус Вёрл тэнцүүлж, Билефельд эргэн ирэлт хийв.
Улмаар эхний үеийн нэмэлт цагт Максимилиан Гроссер тооны харьцааг 2:1 болгож, Арминиа Билефельдийн түүхэн ялалтыг авчирлаа. Ингэснээр тэд Германы цомын шигшээд шалгарсан дөрөв дэх гуравдугаар дивизионы баг болж, дөрвөн дээд дивизионы багийг хасаж, гайхалтай амжилт үзүүлэв.
ПСЖ эргэн ирэлт хийж, Францын цомын шигшээд шалгарлаа
Парис Сен-Жермен баг хоёр гоолоор хожигдож явсан ч Дюнкеркийг 4:2-оор буулган авч, Францын цомын шигшээд шалгарлаа.
Лиг 2-ын баг болох Дюнкеркийг Винсент Сассо, Муханнад Яхья Саид Аль Саад нарын гоолууд ПСЖ-ийг сандаргаж, улирлын хамгийн том шуугианы нэгийг тарихад ойртуулсан юм.
Гэвч Луйс Энрикегийн баг сэргэж, Маркиньос, Дезире Доуи болон Усман Дембелегийн хоёр гоол оруулснаар 5-р сарын 24-нд болох шигшээд өрсөлдөх эрхээ авч чадлаа.
ПСЖ-ийн өрсөлдөгч Канн эсвэл Реймс баг байх болно. Түүнчлэн тэд Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн байгаа тул улирлын төгсгөл тун сонирхолтой болох нь.
101greatgoals.com