Бормут клуб Испанийн хамгаалагч Дин Хёйсенийг улирлын дараа Реал Мадридын багт нэгдэх болсныг албан ёсоор зарлалаа.
Залуу төвийн хамгаалагч Хёйсен энэ улиралд “Интоорынхон”-ы гол тоглогчдын нэг байсан бөгөөд Андони Ираолагийн удирдсан багийг Европын тэмцээний бүс рүү дөхүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, анх удаа Испанийн шигшээд дуудагдахад хүрсэн юм.
Үүний үр дүнд Европын шилдэг багууд болон Премьер лигийн хэд хэдэн клуб түүнийг сонирхож байсан ч эцэст нь 20 настай тоглогчийг Лос Бланкос өөрсдөдөө элсүүлж чаджээ.
Бормутын албан ёсны мэдэгдэлд: “AFC Bournemouth нь Дин Хёйсен 2024/25 оны улирал дууссаны дараа Реал Мадридтай нэгдэх болсон талаар мэдээлж байна. Испанийн баг түүний гэрээний 50 сая фунтын (£) нөхөн төлбөрийн заалтыг идэвхжүүлсэн,” хэмээн дурджээ.
Ювентусаас өнгөрсөн зун ирсэн Хёйсен энэ улиралд Бормутын Премьер лиг дэх онооны дээд амжилтыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Тоттенхэм, Манчестер Юнайтед, Арсеналын эсрэг гоол оруулсан 30 тоглолтод оролцоод байна.
We can confirm that Dean Huijsen will join @RealMadrid at the end of the season, after the club activated his release clause.
— AFC Bournemouth 🍒 (@afcbournemouth) May 17, 2025
20 настай Хёйсен багийнха бүрэлдэхүүнд амжилттай тоглосныхоо дараа гуравдугаар сард Испанийн шигшээ багтаа анх удаа дуудагдсан билээ.
AFC Bournemouth клубын зүгээс улирлын сүүлийн хоёр тоглолтод Динтэй үр дүнтэй ажиллаж, түүний дараагийн алхамд нь амжилт хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Хёйсен нь ойрын хугацаанд Карло Анчелоттигийн оронд Реал Мадридыг удирдах магадлалтай байгаа Хаби Алонсогийн гол зорилтот тоглогчдын нэг гэж яригдаж байна. Ирэх улиралд тэрээр Эдер Милитао эсвэл Антонио Рюдигерийн аль нэгтэй төвийн хамгаалалтад хамтран тоглох төлөвтэй бөгөөд Мадридын бэртэлд өртөмтгий хамгаалалтад чухал гүн гүнзгий нэмэр болох юм.
Реал Мадридын мэдэгдэлд:
“Real Madrid CF болон AFC Bournemouth клубууд тоглогч Дин Хёйсений шилжилтийн талаар тохиролцоонд хүрлээ. Тэрбээр 2025 оны зургадугаар сарын 1-нээс 2030 оны зургаадугаар сарын 30 хүртэл таван жилийн хугацаанд манай багийн бүрэлдэхүүнд багтах болно.
20 настай Хёйсен Испанийн шигшээ багт багтсан тоглогч бөгөөд Италийн Сери А-д Ювентус, Ромагийн төлөө, Премьер лигт Бормутын төлөө тоглож байжээ.
Тэрээр 2024-2025 оны улирлын Премьер лигийн “Шилдэг залуу тоглогч” шагналд нэр дэвшээд байна” хэмээн дурджээ.
101greatgoals.com