in

Розэ: ‘Rosie’ дууны үг бичих үйл явц миний хувьд үнэ төлбөргүй сэтгэл зүйн эмчилгээ шиг байсан гэж хэлжээ

Розэ: ‘Rosie’ дууны үг бичих үйл явц миний хувьд үнэ төлбөргүй сэтгэл зүйн эмчилгээ шиг байсан гэж хэлжээ

Өнгөрсөн сард алдартай дуучин Розэ анхны соло цомгоо гаргасан бөгөөд түүнийг “Rosie” хэмээх шинэ цомгийнхоо талаар илэн далангүй ярихаар Келли Кларксоны өдөр тутмын ток шоуны зочноор уригдсан байна.

Тэрээр BLACKPINK хамтлагаас тусдаа гаргасан анхны бүрэн хэмжээний цомгийнхоо талаар ярихдаа: “Rosie бол миний найз нөхөд, гэр бүлийнхэн намайг дууддаг нэр юм. Тиймээс энэ цомог миний хорин насны бяцхан тэмдэглэл төдий бөгөөд би шүтэн бишрэгчиддээ ч мөн намайг ‘Rosie’ гэж дуудаж, намайг найз шигээ мэдрээсэй гэж хүссэн” мөн “Би энэ үйл явцаар дамжуулан маш их эдгэрч чадсан. Миний хувьд энэ бол үнэхээр хувийн шинжтэй цомог бөгөөд би түүндээ маш их талархаж байна” гэж хэлжээ.

Дууны үг бичих явцдаа сэтгэл хөдлөлөө хуваалцаж, өөрийгөө нээсэн тухай ярихдаа тэрээр “Би нээлттэй зантай хүн” гэж дурдсан бөгөөд “Би амьдралдаа тулгарч буй асуудлуудаа хэн нэгэнтэй ярих дуртай гэдгээ олж мэдсэн. […] Энэ үйл явц яг л үнэгүй сэтгэл зүйн эмчилгээ шиг байсан” хэмээн нэмж хэлсэн байна.

12 дуутай уг цомог нь өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан бөгөөд Бруно Марстай хамтран дуулсан “APT.” хит дууг багтаасан. Тус дуу нь одоогоор Billboard Global 200 жагсаалтыг 10 долоо хоног дараалан тэргүүлж байгаа бол мөн “Number One Girl” дуу нь цомогт багтжээ.

Розэ уг төслийг анх аравдугаар сард зарлах үедээ Инстаграмдаа: “Би энэ цомогт бүхий л хүч, сэтгэлээ шингээлээ. Та бүхэнд энэ бяцхан тэмдэглэлээ сонсгохыг тэсэн ядан хүлээж байна. Rosie бол миний найз нөхөд, гэр бүлийнхэн намайг дууддаг нэр. Энэ цомгоороо дамжуулан та бүхэн намайг илүү дотно мэдрээсэй гэж хүсэж байна” гэж бичсэн юм.

Түүний энэхүү соло уран бүтээл нь BLACKPINK-ийн сүүлд гаргасан Born Pink цомгийнхоо дараа буюу хоёр жилийн дараа гарч байгаа бөгөөд уг цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байсан билээ.

billboard.com

What do you think?

Leave a Reply

Ислам Махачев UFC 311 хэвлэлийн хурал дээр болсон Нэйт Диазын усны савны хэргийн талаар ярив

Ислам Махачев UFC 311 хэвлэлийн хурал дээр болсон Нэйт Диазын усны савны хэргийн талаар ярив

Тохиолдлын секс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох вэ?

Тохиолдлын секс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох вэ?