in ,

Рэй Аллен яагаад гольфын хамтрагч Майкл Жорданаас гарын үсэгтэй пүүзийг нь авдаггүй талаар түүхээ хуваалцав

Рэй Аллен яагаад гольфын хамтрагч Майкл Жорданаас гарын үсэгтэй пүүзийг нь авдаггүй талаар түүхээ хуваалцав

Майкл Жорданы гарын үсэгтэй пүүз гэдэг бол сагсанбөмбөгийн түүхийн нэгэн хэсэг төдийгүй цуглуулагчдын мөрөөдөл юм. Зарим хос нь хэдэн арван мянган доллараар үнэлэгддэг бөгөөд Жордан ч өөрөө гарын үсгээ өгөхдөө тун сонгомол, ихэвчлэн дотны найзууд, хуучин багийн нөхөд эсвэл өөрийн үнэлдэг хүмүүст л өгдөг гэдгээрээ алдартай.

Жордан тууштай гольфчин тул түүнтэй гольф тоглодог хэн боловч автоматаар “Дотны хүрээ”-нд нь багтдаг. Гэсэн ч Рэй Аллен Майкл Жордантай тогтмол гольфын хамтрагч байсан атлаа гарын үсэгтэй пүүз огт авч байгаагүй.

Аллен зургаан удаагийн аварга Жорданыг маш их хүндэлдэг бөгөөд өмнө нь багийн анд ЛеБрон Жэймстэй хамт тоглож байсан ч “Хамгийн агуу тоглогч” гэх маргаанд MJ-г сонгож байв. Тэрээр нэгэнтээ “Майкл Жордан л гэж хэлнэ. Учир нь би түүнтэй тоглож байсан. Түүний тоглолт дунд зайн шидэлт, гурван оноо, пост ап зэрэг бүх л талбарт төгс. Аль ч байрлалд давамгай тоглодог байсан” хэмээсэн юм.

“Dan Patrick Show”-ийн үеэр хөтлөгч түүний арын хананд олон пүүз өрөөстэй байгааг анзаарсан бөгөөд “Майк чиний пүүзнүүд дээр гарын үсэг зурсан уу?” хэмээн асуухад, 49 настай Аллен “Жорданы гарын үсэгтэй пүүз надад байхгүй” гэж хариулжээ.

Тэрээр ингэж тайлбарласан:

“Би [түүнийг] гуйгаагүй. Ханын дээр өлгөсөн түүний нэг өмсгөл байгаа. Би түүнтэй тогтмол гольф тоглодог. Түүнээс гарын үсэг гуйна гэдэг надад эвгүй санагддаг. Гэхдээ ирээдүйд дурсгал болгон заавал авах ёстой гэж бодож байгаа.”

Аллены хэлснээр, хэрвээ тэр гуйвал MJ татгалзахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг бөгөөд удахгүй түүнээс гарын үсэг хүсэх бодолтой байгаа аж.


Рэй Аллен нэгэн удаа MJ-гээс бэлтгэлийн гутал гуйж байжээ

Тус ярианы үеэр Аллен карьерынхаа гурав дахь улиралд, Милуоки багт тоглож байхдаа болсон нэгэн сонирхолтой дурсамжаа хуваалцсан. Тэрбээр Чикагогийн Юнайтед Центерт болсон Буллсийн эсрэг тоглолтын үеэр талбайд эрт ирэх зуршилтай байсан ч тэр өдөр хэтэрхий эрт ирсэн тул бэлтгэлийн гутал нь хараахан ирээгүй байж.

Багийнх нь ажилтны нэг ирж, “Майкл нөгөө өрөөнд байна. Бэлтгэл хиймээр байвал өөрөөс нь асуугаарай” гэж хэлжээ. Тэр үед MJ-гээс пүүз гуйх санаа түүнд ихээхэн эргэлзээ төрүүлсэн ч цаг алдахын оронд зориглохоор шийдсэн байна.

“Би дотогш орж, ‘Майк, би чиний пүүзнээс нэгийг нь зээлж болох уу?’ гэж асуусан. Би угаасаа Жорданы гэрээтэй, пүүзийг нь өмсөөд явж л байсан. Тэгэхэд MJ ‘Мэдээж, хүү минь. Коридорт байгаа’ гэж хэлсэн. Би орж, нэг хос пүүз сонгож аваад шууд бэлтгэлээ хийсэн дээ” гэж Аллен дурсан ярьжээ

thesportsrush.com

What do you think?

Ал Пачино, Кэйти Холмс нарын “Captivated” кино Ромд зураг авалтаа эхэлнэ

Ал Пачино, Кэйти Холмс нарын “Captivated” кино Ромд зураг авалтаа эхэлнэ

Сансрын хог биш, түүхийн гэрч: “Космос 482” дэлхийд эргэн ирж байна

Сансрын хог биш, түүхийн гэрч: “Космос 482” дэлхийд эргэн ирж байна